- Корэкс
- Posts
- Worldcoin албан ёсоор нээлтээ хийв
Worldcoin албан ёсоор нээлтээ хийв
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмэв
АНУ-ын Холбооны нөөцийн сан (Төв банк) бодлогын хүүг өнгөрсөн Лхагва гарагт 0.25%-иар нэмж 5.25-5.50% болгов. Ийнхүү нэмснээр АНУ-ын бодлогын хүүгийн түвшин 2001 оноос хойших хамгийн өндөр түвшиндээ хүрэв. Ковидын дараа гаарсан инфляцийн түвшинг бууруулах зорилгоор АНУ-ын төв банк бодлогын хүүг 2022 оны 3 дугаар сараас энэ оны 7-р сарыг хүртэл нийт 11 удаа нэмсэн. Инфляцийн түвшин энэ оны 6-р сард 3% болж буурсан бөгөөд төв банкны зорилтот түвшин 2%. |
Эх сурвалж:
Цахим рублийн тухай хууль хүчин төгөлдөр болно
Ерөнхийлөгч В.Путин Цахим рублийн тухай хуулийг батламжлах тухай зарлигт өнгөрсөн Даваа гарагт гарын үсэг зурав. Ингэснээр тус хууль 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болох юм. ОХУ-ын төв банкны Дэд ерөнхийлөгч Ольга Скоробогатова цахим мөнгө хэрэглэх эсэх нь иргэдийн сонголт бөгөөд цахим рубль олон нийтийн масс хэрэглээнд 2025 оноос өмнө нэвтрэх эсэх нь эргэлзээтэй ажээ. |
Эх сурвалж:
АНУ-ын конгресс чухал хуулиудын төслийг батлав
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Санхүүгийн үйлчилгээний байнгын хорооны гишүүд дотоодын крипто зах зээлийг зохицуулахад чиглэсэн хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, батлав. Тухайлбал: 1.21-р зууны санхүүгийн инноваци ба технологийн тухай хууль (Financial Innovation and Technology for the 21st century Act). Энэхүү хуулийн дагуу крипто компаниудын гаргаж буй койн, токенийг төрийн эрх бүхий ямар | байгууллага бүртгэхийг зохицуулсан. Тодруулбал “таваар” гэж үзэн Таваарийн фючерс арилжааны хороонд бүртгүүлэх үү эсвэл “үнэт цаас“ гэж үзэн Үнэт цаасны хороонд бүртгүүлэх үү. Өнөөдрийг хүртэл хуулиар энэ асуудлыг яг таг зохицуулж өгөөгүй байсан бөгөөд Үнэт цаасны хорооны үзэж буйгаар үүсгэн байгуулагч нь тодорхой бус биткойнийг л “таваар” гэж үзэх бөгөөд бусад койн, токенийг “үнэт цаас” гэж үзэн бүртгүүлэх ёстой ажээ. 2.Блокчэйн зохицуулалтын тодорхой байдлын тухай хууль (Blockchain Regulatory Certainty Act). Энэ хуулийн дагуу блокчейн хөгжүүлэгчид, олборлогчид, төвлөрсөн бус санхүүгийн компаниудад тавигдах шаардлагуудыг тодорхой болгосон. |
Биткойний үнэ
Өнгөрсөн Даваа гарагт бараг 5%-иар унасан биткойний үнэ өнгөрсөн долоо хоногт 29,000-29,500 ам.долларын хооронд хэлбэлзэж өнгөрөв.
Зах зээлийн хандлага (market sentiment) өнөөдрийн байдлаар өсөлтийн эсвэл уналтын аль нэг тал нь давамгайлаагүй, завсрын буюу neutral байдалтай байна. |
Үнэ цаашаа яах вэ?
Fundstrat: Халвинаас өмнө үнэ 180k хүрнэ.
Үнэ яахыг мэдээж хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ үнийн таамгийн талаар зарим сонирхолтой мэдээллүүд гарчээ. Тухайлбал нэр хүнд бүхий Business Insider сэтгүүл (цахим) 2024 оны 4 дүгээр сард болох “биткойн халвин”-аас өмнө үнэ 521%-иар өсч 180,000 ам.долларт хүрэх боломжтой гэсэн таамгийг хөрөнгө оруулалтын судалгааны Fundstrat компани дэвшүүлснийг онцолжээ. Хэрэв Blackrock-ийн спот биткойний ETF гаргах хүсэлтийг Үнэт цаасны хороо зөвшөөрсөн тохиолдолд дээрх өсөлт болох магадлалтай гэж үзсэн байна.
Урт хугацааны hodler-ууд нийт нийлүүлэлтийн 75%-ийг барьж байна.
155 хоногоос дээш хугацаагаар биткойн hodl хийж буй хаягууд биткойний нийт нийлүүлэлтийн дөрөвний гурвыг эзэлсэн нь урьд хожид байгаагүй рекорд болсон тухай блокчэйн судалгааны Glassnode мэдээлэв. Энэ сард урт хугацааны hodler-ууд нэмж 62,882 биткойн авснаар тэд зах зээлд гаргасан нийт 19.437 сая биткойний 75% буюу 14.52 сая биткойнийг эзэмшиж байна. Урт хугацааны Hodler-ууд тоо ийнхүү нэмэгдсэн нь биткойний ирээдүйг hodler-ууд өөдрөгөөр харж буйн “дохио” гэж үзэж болохоор байна.
Эх сурвалж:
Блокчэйн технологи ирээдүйн төлбөр тооцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ
Цахим төлбөрийн Ripple компани болон АНУ-ын Түргэн төлбөр тооцооны зөвлөл (US Faster payments council)-өөс эрхлэн дэлхийн 45 орны санхүүгийн салбарт ажилладаг 300 хүнээс судалгаа авчээ. Судалгаанд хамрагдсдын 97% нь ирэх 3 жилийн дотор иргэд, аж ахуйн нэгжүүд хоорондын төлбөр тооцоондоо криптовалют ашиглах нь улам нэмэгдэх бөгөөд үүнд блокчэйн технологи чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн нийт судалгаанд хамрагдагсдын 50% дээш нь криптовалютийн хамгийн гол давуу тал нь гүйлгээний шимтгэл хямд байдагтай холбоотой ажээ. Хэрэв арилжааны банкууд төлбөр тооцоог блокчэйнд суурилсан криптовалютаар хийвэл ирэх 6 жилийн дотор 10 тэрбум ам.долларын зардал хэмнэх боломжтой тухай дээрх судалгаанд дурджээ.
Worldcoin албан ёсоор нээлтээ хийв
Өнгөрсөн долоо хоногт крипто зах зээл ялангуяа блокчэйн технологийн салбарт гарсан нэгэн анхаарал татсан асуудал бол Worldcoin (WLD) өнгөрсөн Даваа гарагт албан ёсоор нээлтээ хийсэн явдал байлаа. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд туршилтын журмаар явсан уг койн хүний нүдний солонгон бүрхэвчийг сканердах замаар тухайн хүнийг жинхэнэ хүн гэдгийг нотолж, дижитал паспорт олгох зорилготой. | Ингэснээр жинхэнэ хүнийг цахим орчинд BOT зэрэг зохиомол этгээдээс ялгах ажээ. Нүдээ сканердуулсан хүнд 25 ширхэг worldcoin өгнө гэсний дагуу Их Британи, Япон, Энэтхэг зэрэг орнуудад иргэдийн урт дараалал үүсгэсэн байна. Хүний нүдний биометрик мэдээллийг ийнхүү авч буй үйлдлийг Их Британи, Франц зэрэг орнуудын төрийн эрх бүхий байгууллагууд хуульд нийцэж буй эсэхийг шалгаж магадгүй байна. Worldcoin өнгөрсөн Даваа гарагаас крипто биржүүд дээр арилжаалагдаад эхэлсэн бөгөөд 7 дугаар сарын 31-ний Даваа гарагийн байдлаар нэг worldcoin (WLD) 2.3015 USDT-ийн үнэтэй байна. |
Эх сурвалж:
Гарч буй шинэ долоо хоногт
Америкийн хөдөлмөр эрхлэлтийн 7-р сарын статистик мэдээ 2023 оны 8 дугаар сарын 4-ний Баасан гарагийн 20:30 цагт гарна (Монголын цагаар).
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!