- Корэкс
- Posts
- Теther (USDT) стэблкойны зах зээлийн үнэлгээ бүх цагийн үеийн дээд цэг (ATH) рүүгээ дөхөж байна.
Теther (USDT) стэблкойны зах зээлийн үнэлгээ бүх цагийн үеийн дээд цэг (ATH) рүүгээ дөхөж байна.
Теther (USDT) стэблкойны зах зээлийн үнэлгээ бүх цагийн үеийн дээд цэг (ATH) рүүгээ дөхөж байна.
Tether (USDT) стэблкойны зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш 28%-иар өсөөд байна. USDT-ийн зах зээлийн үнэлгээ 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 83.87 тэрбум ам.долларт хүрч бүх цагийн үеийн дээд хэмжээ (All time high)-ндээ очсон. Tether-ийн зах зээлийн үнэлгээ 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 83.47 тэрбум ам.доллар байгаа бөгөөд ойрын хугацаанд шинэ ATH хийх магадлалтай байна.
Tether-ийн нийт криптовалютын зах зээлийн үнэлгээнд эзлэх хувь нь 8.27% байна. USDT-г гаргагч Tether Holdings компани 2023 оны 2 дугаар улиралд 850 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан.
Зураг№1. Tether-ийн зах зээлийн үнэлгээ сарын график дээр болон нийт крипто зах зээлийн үнэлгээнд эзлэх tether-ийн хувийн жингийн график
USDT-ийн үнэлгээ яагаад ингэж хурдтай өсөх болов?
Он гарсаар Tether-ийн гол өрсөлдөгчид болох BUSD болон USDC-ийн зах зээлийн үнэлгээ 84% болон 40%-иар тус тус унаад байна. Tether-ийн өсөлт BUSD, USDC-гийн уналттай доорх шалтгааны улмаас салшгүй холбоотой.
BUSD, USDC-гийн уналтын шалтгаан
BUSD стэблкойныг гаргасан Binance биржийн үйл ажиллагааг АНУ, Канад, Их Британи, Малайз, Нидерланд зэрэг улсууд дотооддоо хориглож, түүнчлэн АНУ-ын Үнэт цаасны хороо Binance-ийн эсрэг шүүхийн нэхэмжлэл гаргасан зэргээс болж өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш BUSD-гийн үнэлгээ тасралтгүй унасаар байна. Binance брэндийн уг BUSD стэблкойныг гаргасан Paxos Trust компани нь Нью-Йорк хотын Санхүүгийн үйлчилгээний албанаас тавьсан шаардлагын дагуу шинээр BUSD минт-лэхээ энэ оны 2-р сараас эхлэн зогсоосон.
USDC: Энэ оны 3-р сард АНУ-д хэд хэдэн арилжааны банк дампуурлаа зарласан. Эдгээр банкуудын хамгийн том нь болох, ”крипто-д ээлтэй банк” гэгдэх Silicon Valley Bank (SVB)-ны хамгийн том хадгаламж эзэмшигч нь USDC стэблкойныг гаргасан Circle компани байв.
Тус компани SVB банканд нийт 3.3 тэрбум ам.долларын үнэ бүхий USDC хадгалуулсан байсан. Дээрх дампуурлын мэдээгээр USDC стэблкойн ам.доллартай 1:1 гэсэн ханшийн итгэлцүүрээ алдаж 0.87 ам.доллар руу унав. АНУ-ын Хадгаламжийн даатгалын корпораци (FDIC) арилжааны банк дампуурсан тохиолдолд 250,000 ам.доллар хүртэлх хадгаламжийг бүрэн даатгадаг. Гэсэн хэдий ч Circle-ийн дээрх хадгаламж аюулгүй гэсэн мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпораци мэдэгдсэн байна.
Дээрх BUSD болон USDC стэблкойнууд нь tether-тэй харьцуулахад АНУ-ын зах зээлд ойр, эрх зүйн зохицуулалтад хамаарагдаж байснаас болж асуудалд орсон нь USDT-г зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх боломж олгов.
Бусад шалтгаан: USDT нь бусад стэблкойнуудтай харьцуулахад илүү олон криптовалюттай хослол үүсгэн биржүүдээр зарагдаж байгаагаас гадна өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өндөртэй Венесуэл, Турк, Ливан, Аргентин зэрэг хөгжиж буй орнуудын иргэдийн дунд USDT-ийн хэрэглээ нэмэгдэж байна. Эдгээр орнуудын дотоодын мөнгөн тэмдэгт нь ам.долларын эсрэг ханшаа ихээр алдах, ханш нь савладаг зэргээс шалтгаалан иргэд тогтвортой ханш бүхий USDT-г илүүд үзэж байна.
Мөн хөгжиж буй орнуудын иргэд гадаад улс орнуудад ихээр ажиллаж, амьдардаг бөгөөд гэр орон руугаа мөнгө гуйвуулахад хийхэд уламжлалт хэрэгсүүдтэй харьцуулахад илүү хурдан, хямд USDT ашиглах нь нэмэгдэж байна.
Иймд та бүхэн COREX биржээр зочлон USDT/MNT-ийг хөрвүүлгийн шимтгэлгүй, өөр хоорондоо цагийн хязгааргүй 24/7, арилжааны бага шимтгэлтэйгээр түргэн шуурхай арилжаарай.