- Корэкс
- Posts
- Mt.Gox-ийн мэдээ биткойны үнийг унагав
Mt.Gox-ийн мэдээ биткойны үнийг унагав
Зах зээлийн сентимент ямар байна?
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 73 (Greed) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 74 (Greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт бараг өөрчлөгдөөгүй байна.
Крипто үнэ
Өнгөрсөн Мягмар гарагт 70,670 ам.доллар хүрсэн биткойны үнэ өнгөрсөн долоо хоногийн турш уналтын трендийг үргэлжлүүлэв. Ийнхүү унасан шалтгааныг 2014 онд биткойны дампуурсан бирж Mt.Gox нийт 9.4 тэрбум ам.долларын үнэ бүхий 138,000 ширхэг биткойныг өөрийн биржийн бус хэтэвчнээс биржийн хэтэвч рүү 5 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Их хэмжээний биткойн биржийн хэтэвч рүү шилжсэнээр зах зээлд “заралт” буюу ”sell off” болох нь гэсэн айдсыг хөрөнгө оруулагчдад үүсгэснээс болж үнэ 4%-иар унав.
Mt.Gox энэ оны 10 дугаар сарын 31-нээс өмнө биржийн дампуурлаас болоод хохирсон хэрэглэгчдийнхээ биткойныг буцаан шилжүүлэхээ мэдэгдсэнтэй холбогдуулан биткойноо буцаан авсан хэрэглэгчид зах зээлд :ихээр зарж, үнэ унагана гэсэн гэж болгоомжлол зах зээл дээр үүсээд байгаа билээ.
Mt.Gox-ийн гүйцэтгэх захирал асан Марк Карпелес “Mt.Gox шилжүүлсэн биткойноо хуучин хэрэглэгчид рүү нь шилжүүлэх ажлыг энэ ондоо багтаан хийнэ. Ойрын хугацаанд хийхгүй тул их хэмжээний заралт болно гэж санаа зовох хэрэггүй“ гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг тайвшруулсан алхам болов.
Cүүлийн 7 өдрийн байдлаар нэгж биткойны үнэ 0,87%-ийн өсөлттэй байна. Өнөөдрийн 14:56 цагийн байдлаар BTC 1,85%-ийн өсөлттэй буюу 69,059 ам.долларын үнэтэй байна.
Биткойны үнийн 7 хоногийн чарт
Сүүлийн 7 өдрийн байдлаар этэриумийн үнэ 1.75% уналттай байна. Өнгөрсөн долоо хоногт этэриумийн үнэ биткойнтой харьцуулахад тогтвортой байлаа. Өнөөдрийн 16:19 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 3,822 ам.доллар байна.
ETH үнийн 7 хоногийн чарт
ETH токен 2024 он гарсаар 70% өсөлт үзүүлээд байгаа билээ. Энэ 6-р сард этэриумийн үнэ 4,000 ам.долларын босгийг давж өснө гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал өнгөрсөн сарын 23-нд ETF гаргах тусгай зөвшөөрлөө Үнэт цаасны хорооноос авсан спот этэриумийн ETF сангууд хувьцаа арилжих зөвшөөрөл (S-1 зөвшөөрөл)-өө хараахан аваагүй байгаа юм. Bloomberg-ийн ETF ахлах шинжээч Э.Балчунас “Blackrock S-1 зөвшөөрөл авах хүсэлтээ мэдүүлсэн. Үүнийг дагаад бусад компаниуд ч мөн адил S-1 хүсэлтүүдээ удахгүй мэдүүлнэ” хэмээн өнгөрсөн Пүрэв гарагт жиргэжээ. Хэрэв Үнэт цаасны хороо S-1 зөвшөөрлийг тэдэнд өгвөл энэ нь этэриумийн үнийг өсгөх бас нэгэн түлхэц болохоор байна.
Этэриумийн үнэ өсөх бас нэгэн шалтгаан нь спот этэриумийн зөвшөөрөл 5-р сарын 23-ны өдөр гарснаас хойш нийт 3 тэрбум орчим ам.доллар (797,000 ш)-ын үнэ бүхий этэриум крипто биржүүдийн хэтэвчнээс татагдсан ажээ. Glassnode-ийн мэдээлснээр биржүүд дээр арилжаалагдаж буй биткойн болон этэриумийн тоо хэмжээ бүх цаг үеийн хамгийн бага хэмжээндээ очоод байгаа бөгөөд зах зээлд гаргасан нийт 120 сая этэриумийн 10,6% нь л биржүүд дээр арилжаалагдаж байна. Энэ нь нийлүүлэлтийн хомсдол үүсгэж үнийг өсгөж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.
Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар дараах байдалтай байна.
www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.
Өнгөрсөн 7 хоногийн хамгийн өндөр өсөлттэй altcoin бол Notcoin (NOT) байлаа. Сүүлийн 7 өдрийн байдлаар тус токен 264%-ийн өсөлт үзүүлээд байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 3 долоо хоногийн хугацаанд 2.18 тэрбум ам.доллар (Нийт криптовалютууд дотроо 53-р байр) болов. Энэхүү огцом өсөлтийн шалтгаан нь Telegram суваг өөрийн хэрэглэгчдээ Notcoin-оор урамшуулах болсонтой холбоотой ажээ.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!