- Корэкс
- Posts
- Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ
Биткойн (BTC)-ы үнэ бүх цаг үеийн дээд цэгээ шинэчлэн тогтоож 73,737 ам.долларт хүрэв.
Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс
Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн 18:59 цагийн байдлаар 2.497 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 4.49%-иар унав.
Нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 53.55%, харин этэриум (ETH)-ийн хувийн жин 17.24% байна.
Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.33 триллион ам.доллар, харин этэриумийн зах зээлийн үнэлгээ 430 тэрбум ам.доллар байна.
Зах зээлийн сентимент ямар байна вэ?
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 77 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 82 байсантай харьцуулахад биткойны үнийн уналттай холбоотойгоор зах зээлд бага зэргийн айдас бүхий байдал үүссэн байна. Гэсэн хэдий ч зах зээлийн ерөнхий сентимент эерэг “bullish” хэвээр байна.
Крипто үнэ
Биткойн бүх цаг үеийн дээд үнээ шинэчлэн өнгөрсөн Лхагва гарагт 73,737 ам.долларт хүрэв. Гэвч үнэ Пүрэв гарагаас эхлэн унаж эхэлсэн бөгөөд Ням гарагт 64,800 ам.доллар хүртлээ буюу 12%-иар унав. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойны үнэ 4,95% уналттай байна.
Үнэ яагаад унав?
Дээр дурдсан үнийн уналтыг дараах 3 шалтгаантай гэж шинжээчид үзэж байна. Үүнд:
Инфляцийн өсөлт: АНУ-ын Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (Producer Price Index) өнгөрсөн 2-р сард өмнөх сараас 0,6% өсөлттэй гарав. Дотоодын үйлдвэрлэгчдийн зардлын өсөлтийг харуулдаг дээрх индекс 0,3%-ийн өсөлтийн хүлээлтээс ийнхүү өндөр гарснаар заралт явагдах нөхцөл бүрдэв.
АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ 5-р сараас эхлэн бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт зах зээлд үүссэн ч инфляц буурах биш өсөөд байгаа нь төв банк бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний “зөөлөн бодлого“ хэрэгжүүлж эхлэх хугацааг хойшлогдлоо гэсэн таамаг, айдсыг хөрөнгө оруулагчдад төрүүлсэн гэж үзэж байна.
Grayscale их хэмжээний биткойн зарав: Удаах шалтгаан нь спот биткойны хамгийн том сан (ETF) болох Grayscale Bitcoin Trust өнгөрсөн 7 хоногт 400 сая ам.долларын үнийн дүн бүхий биткойныг Coinbase бирж рүү шилжүүлжээ. Тус сан биткойноо ийнхүү крипто бирж рүүгээ шилжүүлж, зах зээлд зарснаар үнэ унахад хүргэсэн гэж шинжээчид таамаглаж байна.
ATH болсноор хөрөнгө оруулагчид ашгаа татав: Биржээр арилжигддаг аливаа үнэт цаас, бараа таваар бүх цаг үеийн дээд цэгтээ хүрэх (All time high - ATH) үед хөрөнгө оруулагчид ашгаа авахаар их хэмжээгээр зарах үед үнийн уналт болдог. Ийнхүү ATH хийхэд хүргэсэн шалтгаан нь ихэвчлэн томоохон мэдээ байдаг бөгөөд тэрхүү мэдээ гарснаар үнэ өсч, хөрөнгө оруулагчдын зорилго биелснээр тэд ашгаа аван гардаг. Биткойны хувьд халвин гэх мэт томоохон үйл явдлууд хараахан болоогүй байгаа ч доороос хямдаар авч ашиг хийсэн хөрөнгө оруулагчид дээрх инфляцийн “муу” мэдээ гарсантай зэрэгцээд биткойноо зарсан байх магадлалтай байна.
Өнөөдрийн 20:54 цагийн байдлаар нэгж биткойн 68,560 ам.долларын үнэтэй байна.
BTC үнийн долоо хоногийн график
Халвин үнэд хэрхэн нөлөөлж байсан бэ?
Крипто судалгааны Rekt Capital-ийн мэдээлснээр өмнөх халвинууд болохоос 14-28 хоногийн өмнө биткойны үнэ унаж байжээ. Жишээ нь 2016 оны халвины үеэр биткойн 40%, 2020 оны халвины үеэр 20% унаж байжээ. Өөрөөр хэлбэл халвины өмнө болон дараахан үнийн уналтын тренд үргэлжилж байв. Гэсэн хэдий ч крипто салбарынхан биткойны ирээдүйд “bullish” байна. Тухайлбал Binance биржийн гүйцэтгэх захирал Richard Teng биткойны үнэ энэ жилийн эцэс гэхэд 80,000 ам.долларыг давна гэж үзэж буйгаа энэ оны 3-р сарын 17-нд дурдав.
Гэхдээ энэ жилийн халвин өмнөх жилүүдийн түүхийг давтана гэсэн үг мэдээж биш юм. Учир нь биткойны хувьд энэ жил олон чухал, эерэг үйл явдлууд давхцсан онцлогтой жил болж байгаа тул уналт удаан үргэлжлэхгүй хэмээн таамаглаж байна.
Биткойн халвин болоход 30 өдрийн хугацаа үлдээд байна.
Этэриум (ETH) блокчэйн сүлжээний удаан хүлээлгэсэн Dencun шинэчлэлт өнгөрсөн долоо хоногт хийгдэв. Тус технологийн шинэчлэлт нь 3 үндсэн зорилготой. Үүнд: Нэгдүгээрт блокчэйн дээрх гүйлгээ баталгаажуулах хурдыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт гүйлгээний шимтгэл (gas fee)-ийн хэмжээг бууруулах, гуравдугаарт этэриум блокчэйнд суурилсан дэд блокчэйн (layer 2) сүлжээнүүд (Тухайлбал Arbitrum (ARB), Optimism (OP) гэх мэт) суурь блокчэйнтэй хослон ажиллах боломжийг сайжруулах шийдлүүд багтсан аж.
Хэдийгээр дээрх шинэчлэлт хийгдсэн ч этэриум (ETH)-ийн үнийг өсгөхөд нөлөөлсөнгүй. Тус койны үнэ шинэчлэлт хийгдсэн өдрөөс эхлэн унасан бөгөөд сүүлийн 7 өдрийн байдлаар үнэ 10,9%-иар унасан байдалтай байна. Биткойнтой харьцуулахад ETH бүх цаг үеийн дээд үнэдээ хараахан хүрээгүй байгааг доорх зургаас харна уу.
ETH үнийн 7 хоногийн график
Бусад алткойнууд: Хэдийгээр биткойн, этэриум гэсэн том койнууд өнгөрсөн 7 хоногийн дундаас уналтын тренд эхлүүлсэн байгаа ч Solana (SOL), Avalanche (AVAX) зэрэг суурь блокчэйн (layer 1) сүлжээний нэтив койнууд 30%-аас дээш өсөлтийг үзүүлэв (Доорх зургийг харна уу).
www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.
АЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ:
Бид 3 дугаар сарын 4-ний өдрийн имэйлээр та бүхэндээ Avalanche (AVAX) койны үнэ 64 ам.долларын нийлүүлэлтийн бүс хүртэл өснө гэсэн үнийн таамгаа мэдээлж байсан билээ.
Дээрх үнийн таамаглалын дагуу тус койны үнэ сүүлийн 14 хоногийн хугацаанд огцом өсч өнөөдрийн байдлаар 64,37$-т хүрээд байна.
AVAX үнийн 7 хоногийн график
Өмнөх имэйлд энэ жил тренд болж буй depin салбарын койн, токенуудын тухай онцолсон. Ирэх имэйл-ээр хиймэл оюун ухаан (AI) салбарын аль нэг койн, токеныг сонгон техник, анализ хийх болно. Энэ салбарын койнуудын төлөөлөл болох Fetch.AI (FET) мөн SingularityNET (AGIX) токенууд удахгүй Corex биржид листлэгдэн арилжаалагдах болно.
Энэ долоо хоногийн онцлох үйл явдал
Энэ 3-р сарын 20-ны Лхагва гарагт буюу нөгөөдөр өндөрлөх Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн комиссын хурлаар бодлогын хүүгийн асуудлыг авч хэлэлцэнэ. Уг хурлын дараа болох хэвлэлийн бага хурлын үеэр тус сангийн тэргүүн Жером Пауэл үг хэлэх бөгөөд түүний хэлсэн мэдэгдэл зах зээлд савалгаа үүсгэх боломжтой. Гэхдээ энэ удаагийн хурлаар төв банк бодлогын хүүг бууруулахыг дэмжсэн шийдвэр гаргах магадлал дөнгөж 1%-тай байна. Учир нь сүүлийн 2 сар дараалан тус улсын инфляц өсөлттэй гараад байгаа билээ.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!