• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Крипто трэнд

Биткойны спот үнийг дагадаг биржээр арилждаг сан (ETF)-үүд АНУ-ын хөрөнгийн зах зээлд арилжигдаж эхэлснээс хойш биткойн уналтын трендийг үзүүлж байна. Сүүлийн 7 хоногийн байдлаар биткойны үнэ 1.96%-иар унасан бөгөөд өнөөдрийн буюу Даваа гарагийн 09:00 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 41,350 ам.долларын үнэтэй байна.

Үнэ унасан шалтгааныг “өнгөрсөн оны 6-р сард анх биткойны ETF-үүд батлагдаж магадгүй гэсэн цуурхлаар харьцангуй хямдаар (25,000 ам.доллараас эхэлнэ) авсан хүмүүс жинхэнэ мэдээ гарсны дараа ашгаа аваад гарснаас болон үнэ унаж байна. ETF батлагдахаас өмнөх биткойны үнэ энэ бүх оптимизм, өөдрөг таамаглалыг шингээсэн үнэ байсан. Мөн хөрөнгө оруулагчид, арилжаачид их хэмжээний хөшүүрэг ашиглан long арилжааг хийснээс үүдэн үнэ бараг 49,000 ам.доллар хүртлээ хөөсөрч өссөн” хэмээн крипто шинжээчид таамаглаж байна.

Биткойны үнийн уналтыг дагаад алткойнуудын үнэ мөн унав. Зах зээлийн үнэлгээгээр эхний 10-т орох томоохон алткойнуудын үнэ сүүлийн 7 хоногийн байдлаар дараах байдалтай байна. Доорх хүснэгтийг харна уу.  

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Крипто зах зээлийн нийт үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.593 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 2.3%-иар буураад байна. Харин нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 51.25% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 0.22%-иар өсчээ. Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 816.3 тэрбум ам.доллар байна.

Этэриум (ETH)-ийн хувийн жин өнөөдөр 18.57% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 0.75%-иар өссөн байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 55 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 52 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал бага зэрэг сэргэсэн байна.

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

X платформ XPayments төлбөрийн аккаунт нээв. Dogecoin өсөх үү?

X платформыг цогц үйлчилгээ бүхий апп (Хятадын wechat шиг) болгохоор зорьж буй Элон Маск уг платформ дээр төлбөр, тооцооны системийг 2024 оны дунд гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэж өнгөрсөн оны 12-р сард мэдэгдэж байсан билээ. Гэхдээ фиат мөнгөнөөс гадна криптовалютыг төлбөрт хүлээн зөвшөөрөх талаар дурдаагүй.

Өнгөрсөн Бямба гарагт X платформ өөрийн Payments аккаунтаа нээсэн байна. Гэхдээ тус аккаунт нь одоогоор ямар нэгэн пост оруулаагүй байгаа бөгөөд хуурамч биш жинхэнэ аккаунт болохыг илэрхийлсэн алтан болон X-ийн лого бүхий “badge”-уудтай ажээ.

Дээрх мэдээний дагуу Dogecoin-ий үнэ Бямба гарагт 15% хүртэл өсөв. Элон Маск DOGE-ийг Теслагийн мерчендайзийн худалдаанд төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

“Цуурхал дээр нь аваад жинхэнэ мэдээ гарахад нь зар” гэсэн арилжаачид, хөрөнгө оруулагчид ярьдаг. Dogecoin үзүүлж байгаа үнийн хөдөлгөөнд техник анализ хийн харахад долоо хоногийн график дээр сүүлийн 600 гаруй хоног суурь үүсгэж байна. Хажуугийн хөдөлгөөн буюу суурийг хэдийчинээ удаан үүсэх тусам дээшээ хүчтэй өсөх магадлалтай нэмэгдэх хандлагатай байдаг. Одоогоор үнэ долоо хоногийн график дээр higher high хийж, өсөлтийн тренд үзүүлж байна. Мөн сүүлийн 25 долоо хоногийн дундаж үнэ дээр сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд дэмжлэг авчээ.

2024 онд “бухын зах зээл“ үргэлжлэнэ гэж үзвэл одоогийн үнэ “Cup and handle” паттерны дагуу “аяганы ёроолд” байгаа бөгөөд цаашид үнэ өснө гэж таамаглаж байна.

Dogecoin (DOGE)-ийн 7 хоногийн үнийн график

Харин өдрийн үнийн график дээр харвал үнэ өнгөрсөн Бямба гарагийн мэдээгээр эсэргүүцлийн хөндлөн бүсийг дээш сэтэлсний дараа үнэ буцаад унажээ. Улмаар эрэлтийн бүс болон Fibonacci Retracement 50% болон 61.8% түвшний хооронд давхар дэмжлэг авсан байна.

DOGE үнийн өдрийн график

Хэрэв та манай Corex бирж дээр DOGE-ийг бусад биржээс харьцангуй бага шимтгэлтэйгээр, найдвартай арилжихыг хүсвэл доорх линкээр даран орно уу.

Спот этэриумын ETF гаргах хүсэлтэд хариу өгөхөө хойшлуулав

АНУ-ын Үнэт цаасны хороо Fidelity компанийн cпот этэриумийн үнийг дагадаг биржээр арилжаалагддаг сан (ETF) байгуулах хүсэлтийг судалж, хариу өгөхөд “хангалттай цаг хугацаа хэрэгтэй“ гэсэн үндэслэлээр 2024 оны 3-р сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Fidelity компани нь 2023 оны 11-р сард спот этэриумын ETF гаргах хүсэлтээ Үнэт цаасны хороонд өгсөн бөгөөд Fidelity-гээс гадна Blackrock, Ark Invest/21Shares компаниуд адилхан хүсэлт хүргүүлээд байгаа билээ. Үнэт цаасны хорооны дарга Гэри Генслер этэриумыг BTC шиг “таваар” гэж үзэх үү эсвэл “үнэт цаас” гэж үзэх үү гэсэн асуултад тодорхой хариу өгөхөөс зайлсхийсээр байгаа тухай decrypt.co -д онцолжээ.

Спот биткойны ETF гаргах хүсэлтүүдэд уян хатан хандахыг зөвлөв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар тус улсын Санхүүгийн үйлчилгээний комисст хандан спот биткойны ETF гаргах хүсэлтүүдэд нааштай хариу өгөх боломжийг судлахыг 1-р сарын 18-ны өдөр хүсэлт болгосон байна.

АНУ-д спот биткойны ETF гаргах хүсэлтүүдийг 1-р сарын 10-ны өдөр баталсны дараа тус улсын Санхүүгийн үйлчилгээний комиссоос гадаадын спот биткойны ETF-үүдийг арилждаг дотоодын үнэт цаасны болон хөрөнгө оруулалтын компаниудад хандан анхааруулга гаргасан ажээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын байр суурь нь олон улсын хөрөнгийн зах зээлд болж буй тренд, өөрчлөлтүүдэд тийм, үгүй гэсэн “хатуу байр суурь” баримтлахгүйгээр аль болох нээлттэй, уян хатан байдлаар асуудалд хандахыг зөвлөмж болгожээ.

Блокчэйн хөгжүүлэгчдийн нүүдэл

2023 оны 10-р сарын байдлаар дэлхий дээр идэвхтэй 19,300 блокчэйн хөгжүүлэгчид байна. 2022 оны 10-р сараас 2023 оны 10-р сарын хооронд үргэлжилсэн “Баавгайн зах зээл“-ийн үеэр блокчэйн хөгжүүлэгчдийн тоо 66%-иар өсчээ. Харин АНУ дахь блокчэйн хөгжүүлэгчдийн хувийн жин аажмаар буурч байгаа ажээ. Тухайлбал 2017 онд дэлхий дээрх нийт блокчэйн хөгжүүлэгчдийн 40% нь АНУ-д байсан бол 2023 оны 11-р сарын байдлаар 27% болсон байна.

Блокчэйн хөгжүүлэгчдийн тархалтыг бүс нутгаар нь авч үзвэл Хойд Америк, Европын бүсийн хувийн жин багасч харин Өмнөд Азийн бүс нутгийн хувийн жин сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!