• Корэкс
  • Posts
  • Инфляци таамгаас бага өсөлтийг үзүүлэв. Бодлогын хүү өөрчлөгдсөнгүй.

Инфляци таамгаас бага өсөлтийг үзүүлэв. Бодлогын хүү өөрчлөгдсөнгүй.

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 71 (Greed) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 75 (Greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт бага зэрэг “bearish“ болсон байна.

 

Крипто үнэ

АНУ-ын өнгөрсөн 5-р сарын хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн өсөлтийн мэдээ өнгөрсөн 7 хоногт гарав. Тус улсын инфляцийн жилийн өсөлт өнгөрсөн сард 3.3%-тай гарсан нь шинжээчдийн таамаглаж байснаас 0.1%-иар бага өсөлтийг үзүүлэв. Энэхүү мэдээ гарсны дараа биткойны үнэ 5,7%-иар өсч 70,000 ам.долларт хүрэв.  

Хэдийгээр инфляцийн мэдээ зах зээлд эерэг нөлөө үзүүлсэн боловч өнгөрсөн Лхагва гарагт болсон Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь биткойн тэргүүтэй криптовалютын зах зээлд уналтын трендийг эхлүүлэв. Хэдийгээр дээрх мэдээ гарсны маргааш нь буюу өнгөрсөн Пүрэв гарагт тус улсын Үйлдвэрлэгчдийн үнийн индекс (PPI)-ийн өсөлт таамгаас бага гарч мөн “сайн мэдээ” дуулгасан боловч энэ нь үнийн уналтад нөлөөлж чадсангүй.

Өнөөдрийн 08:06 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 66,619 ам.доллар байна. Харин сүүлийн 7 өдрийн байдлаар биткойны үнэ 4.22%-иар унасан байдалтай байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 1,31 триллион ам.доллар байна (Нийт крипто зах зээлийн үнэлгээний 55.11%).

Крипто техник шинжээчдийн үзэж буйгаар биткойны үнэ энэхүү 66,000 ам.долларын дэмжлэгийн бүст тогтох магадлалтай бөгөөд хэрэв чадахгүй бол 60,000 ам.долларын бүс рүү ч унах магадлалтай ажээ.

Биткойны үнийн өдрийн график

Этэриумийн үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 2.33% унасан байдалтай байна. Зах зээлийн үнэлгээ нь 434 тэрбум ам.дол (Нийт крипто зах зээлийн үнэлгээний 18.26%). Нэгж ETH үнэ Даваа гарагийн 08:25 цагийн байдлаар 3,618.40 ам.доллар байна.

Этэриумийн үнийн өдрийн чарт

Bloomberg-ийн ETF-ийн ахлах шинжээч Эрик Балчунас-ын таамаглаж буйгаар 5 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлөө авсан спот этэриумийн 8 ETF сангууд хувьцаагаа энэ оны 7-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын хөрөнгийн биржүүдээр арилжаалагдаж эхлэх ажээ. Харин Үнэт цаасны хорооны дарга Гэри Генслэр спот ETF-үүд ирэх 3 сарын дотор буюу 9-р сарын сүүлээр гэхэд арилжаалагдаж эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа юм. Дээрх мэдээ хэрэв гарвал ETH үнэд сайнаар нөлөөлнө гэж таамаглаж байна.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар дараах байдалтай байна.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн өндөр өсөлттэй алткойноор Toncoin (TON) тодров. The Open Network блокчэйн сүлжээний нэтив токен болох ТON нь өнгөрсөн долоо хоногт 8.25$ хүрч бүх цагийн үеийн дээд үнэ (ATH)-дээ хүрэв. Сүүлийн 7 өдрийн байдлаар тус койн 12%-ийн өсөлттэй байна.

TON өдрийн чарт

Өнгөрсөн долоо хоногт TON сүлжээний бусад токенууд ч чамлахааргүй өсөлтийг үзүүлэв. Тухайлбал Notcoin (NOT) өнгөрсөн Баасан гарагт 20% өсөлтийг үзүүлсэн. Мөн Hamster Kombat хэмээх тус блокчэйн дээр бүтээгдсэн тоглоом өнгөрсөн долоо хоногт 100 сая тоглогчтой болсон бөгөөд ирэх сард өөрийн токеноо гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!