• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

Крипто зах зээлд болсон өнгөрсөн долоо хоногийн онцлох зүйл бол биткойны үнийн өсөлт байлаа. Уг үнийн өсөлтийг дараах 2 шалтгаанаар тайлбарлаж байна. Үүнд:

  • Grayscale-ийн спот биткойны ETF (GBTC)-ийн заралт багасч, тогтворжсон,

  • Бусад спот биткойны ETF-үүдийн эрэлт нэмэгдсэн.

Биржээр арилжигддаг сан (ETF)-гийн ашиг, алдагдлыг уг сан руу хувьцаа авах замаар хөрөнгө оруулсан мөнгөн хөрөнгө (inflow) болон хувьцаагаа заран гарсан мөнгөн хөрөнгө (outflow)-ийн зөрүүгээр тодорхойлдог. Өнгөрсөн долоо хоногт биткойны ETF-ийн хувьцааны эрэлт огцом нэмэгдэв. Тухайлбал долоо хоногийн эхэнд ETF сангуудад оруулсан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 68 сая ам.доллар байсан бол Баасан гарагт энэ тоо 541 сая ам.долларт хүрч огцом өсөв.

ETF-ийн хувьцааны эрэлт өсөхийн хэрээр сангуудын үндсэн хөрөнгө буюу биткойны холдингийн хэмжээ мөн өсөв. Зах зээл дээр хувьцаагаа арилжиж буй спот биткойны 9 сан (GBTC ороогүй)-гийн эзэмшиж буй биткойны тоо энэ оны 1-р сарын 11-нээс хойш тогтмол өссөөр байгаа бөгөөд 2-р сарын 9-ний Баасан гарагийн байдлаар 216,309 ширхэг (10.4 тэрбум ам.дол)-т хүрээд байна.

ETF сангуудын биткойн эзэмшлийн тоо

Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.754 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 8.8%-иар өсөв.

Харин нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 53.96% болж өсөв. Харин этэриум (ETH)-ийн хувийн жин өнөөдөр 17.14% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 1.22%-иар буурсан байна.

Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 946 тэрбум ам.доллар, харин этэриумын зах зээлийн үнэлгээ 300 тэрбум ам.доллар байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 70 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 60 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал сэргэсэн байна.

Крипто үнэ

Биткойны үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 13%-ийн өсөлттэй байна. Даваа гарагийн 11:58 цагийн байдлаар нэгж биткойн 48,147 ам.долларын үнэтэй байна.

BTC үнийн долоо хоногийн график

BTC үнэ ойрын хугацаанд яах бол?

Биткойны үнийг тодорхойлох гол хөдөлгөгч хүч (catalyst) нь Америкийн хөрөнгийн зах зээлд гарсан биткойны сангуудын хувьцааны эрэлт, нийлүүлэлт болоод байна. Сүүлийн нэг сарын байдлаар ETF-үүдийн хувьцааны арилжааны хэмжээ болон сангуудын биткойны худалдан авалт тогтмол өсч байгаа мөн биткойны халвины өмнөх үнийн өсөлт (pre-halving price rally), АНУ-ын мөнгөний “зөөлөн” бодлого зэргээс шалтгаалж зах зээлийн сентимент ирэх саруудад өөдрөг байх тул өсөлтийн тренд цаашид үргэлжлэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Үүний үр дүнд BTC үнэ ойрын хугацаанд 50,000 ам.долларт хүрч болзошгүй байна.

Этэриум (ETH)-ийн үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 9,53%-ийн өсөлттэй байна. Нэгж ETH үнэ өнөөдрийн 11:46 цагийн байдлаар үнэ 2,502 ам.доллар байна.

ETH үнийн 7 хоногийн график

Бусад топ алткойнуудын сүүлийн долоо хоногийн үнэ, ханшны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

АЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ: 

Cүүлийн 7 өдрийн байдлаар Solana (SOL)-ийн үнэ 11,39% өсөлттэй байна. Өнгөрсөн Мягмар гарагт техникийн саатал гарснаас болж үнэ нь 5.7% унасан ч техникийн саатал арилж, хэвийн болсноос эхлэн үнэ өсч эхлэв. Өнөөдрийн 12:43 цагийн байдлаар нэгж SOL-ийн үнэ 105,82 ам.дол байна.

SOL койн 546 өдрийн турш хажуугийн хөдөлгөөн үзүүлсний эцэст сууриа өнгөрсөн 11-р сард дээш сэтэлснээс хойш өсөлтийн трендээ үргэлжлүүлсэн. Харин оны сүүлээр 2 долоо хоногийн хугацаанд үнэ түр хугацаагаар унасан (correction буюу ашиг татан авалт хийгдсэн) боловч эрэлтийн бүст дэмжлэг аван өсөлтийн трендийг дахин эхлүүлээд байна. Зах зээлийн сентимент ирэх саруудад өөдрөг байхын хэрээр SOL-ийн үнэ ирэх 1-2 сарын хугацаанд 135 ам.долларын нийлүүлэлтийн бүсийг хүртэл өснө гэж таамаглаж байна.

SOL үнийн 7 хоногийн график

Та corex крипто бирж дээр SOL койныг харьцангуй хямд шимтгэлтэйгээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

BINANCE MONERO (XMR)-Г БИРЖИЙН АРИЛЖААНААС ХАСНА

Binance бирж Monero (XMR), Multichain (MULTI), Aragon (ANT), Vai (Vai) зэрэг койн, токенуудыг биржийнхээ арилжаанаас 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хасах (delist)-аа мэдэгдэв. Дээрх койнуудаас зах зээлийн үнэлгээгээр хамгийн том (2.2 тэрбум ам.дол) нь буюу Monero (XMR)-гийн үнэ дээрх мэдээ гарснаас хойш 30% унаад байна.

Дээрх койн, токенуудыг арилжааны хэмжээ, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах гэдэг шалтгаанаар Binance делист хийжээ. Monero нь хэрэглэгчид өөрсдийн нэр, хаяг, гүйлгээний мөнгөн дүн, хэтэвчний үлдэгдэл зэргийг бусдад харагдахгүй байдлаар нууцлан ашиглаж болдог блокчэйн сүлжээ юм.  

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!