• Корэкс
  • Posts
  • Спот этэриумийн үнэ дагадаг биржээр арилжаалагддаг сан (ETF)-гууд зөвшөөрлөө авав

Спот этэриумийн үнэ дагадаг биржээр арилжаалагддаг сан (ETF)-гууд зөвшөөрлөө авав

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 74 (Greed) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 70 (Greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт илүү “bullish“ болсныг харуулж байна.

 

Крипто зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох зүйл бол АНУ-ын Үнэт цаасны хороо спот этэриумийг дагадаг биржээр арилждаг сан (ETF) байгуулах тухай зарим компаниудын хүсэлтэд 5-р сарын 23-ны Пүрэв гарагт зөвшөөрсөн хариу өгсөн нь крипто зах зээлд томоохон ялалт боллоо.

Энэ оны 1-р сард спот биткойны ETF сангууд тусгай зөвшөөрлөө авч хувьцаагаа арилжиж эхэлснээс хойш нийт 13 тэрбум ам.долларын хөрөнгө биткойн руу ороод байгаа юм. Үүнтэй адил спот этэриумийн ETF сангууд хувьцаагаа арилжиж эхэлснээр байгууллагын хөрөнгө оруулагчдийн мөнгөн хөрөнгө этэриум руу ихээр орно гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байна.

Үнэт цаасны хороо ETF сан байгуулах байгуулах зөвшөөрлийг дор дурдсан 8 компанид өгчээ. Үүнд:

  • Grayscale Ethereum Trust

  • Bitwise Ethereum ETF

  • iShares Ethereum Trust

  • VanEck Ethereum Trust

  • ARK/21 Shares Ethereum Trust

  • Invesco Galaxy Ethereum ETF

  • Fidelity Ethereum Fund

  • Franklin Ethereum ETF

Дээрх 8 компани биткойны ETF сангууд шиг зөвшөөрөл авсныхаа маргаашнаас нь хувьцаагаа биржүүдээр зарж эхлээгүй ажээ. Учир нь S-1 гэх нэмэлт зөвшөөрөл гарах ёстой бөгөөд энэхүү зөвшөөрөл гартал хэдэн долоо хоногийн хугацаа авч магадгүй байгаа аж. Хэдийгээр дээрх мэдээний дагуу этэриумийн үнэ өсөөгүй ч дээрх зөвшөөрөл гарах хүртэл 25%-иар өсөөд байсан юм.

Үнэт цаасны хорооны ажлыг Бараа таваарын фючерс арилжааны хороо авах уу?

Өнгөрсөн долоо хоногт болсон бас нэг чухал үйл явдал бол “21-р зууны Санхүүгийн инноваци, технологийн тухай хууль”-ийн төсөл АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэгдэн дэмжигдсэн явдал байлаа. Уг хуулийн төсөл удахгүй тус улсын парламентын дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэх бөгөөд тэнд Элизабет Уоррэн зэрэг крипто салбарын эсрэг үзэл бодолтой гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байна. Уг хуулийн төсөлд орсон нэгэн чухал заалт бол АНУ дахь криптовалютын салбарын гол зохицуулалтыг Үнэт цаасны хороо бус Бараа таваарын фючерс арилжааны хороо хариуцахаар хуулийн төсөлд тусаад байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Ж.Байдэн болон Үнэт цаасны хорооны дарга Гэри Гэнслэр нар уг хуулийн төслийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Крипто үнэ

Сүүлийн 7 өдрийн байдлаар этэриумийн үнэ 26,45% өсөлттэй байна. Этэриумийн бүх цагийн үеийн дээд үнэ нь 4,878.26 ам.доллар байгаа бөгөөд үнэ 3,900 ам.долларын нийлүүлэлтийн бүс рүү дөхөж ирээд байна.

ETH үнийн 7 хоногийн чарт

Биткойны хувьд өнгөрсөн Мягмар гарагт 71,960 ам.доллар хүртлээ өсөв. Энэ нь 4-р сарын 12-ны өдрөөс хойших үнэ 70,000 ам.долларыг анх удаагаа давсан тохиолдол болов. Сүүлийн 7 хоногийн байдлаар нэгж биткойны үнэ 2,42% өсөлттэй байна.

Өнөөдрийн 20:51 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 68,595 ам.доллар байна.

BTC үнийн 7 хоногийг график

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар дараах байдалтай байна. DOGE койн 11.26%-ийн өсөлтийг сүүлийн 7 өдөрт үзүүлснээр Toncoin-той байраа солив. Харин өмнөх долоо хоног 25% өсөлтийг үзүүлсэн Solana-гийн хувьд энэ долоо хоногт 5.83%-ийн уналттай байна.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

Д.Трамп “АНУ криптовалютын хөгжлөөр дэлхийд тэргүүлэх ёстой“

АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп “Би шинэ тутам хөгжиж буй криптовалютын салбар болон крипто компаниудын талаар маш нээлттэй бодолтой байдаг хүн. Манай улс крипто салбарын хөгжлийн дэлхийд хоёрт биш тэргүүлэгч орон байх ёстой“ хэмээн 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэв.

Мөн тэрээр криптовалютаар сонгуулийн хандив авч байгаа АНУ-ын томоохон улс төрийн хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны хүн болов.

Майкл Сэйлор: Спот этэриумийн ETF биткойнд нэмэлт хамгаалалт болно

Эзэмшиж буй биткойны хэмжээгээр дэлхийд хамгийн том олон нийтийн компанийн босс Майкл Сэйлор “Спот этэриумийн биржээр арилждаг сан (ETF)-гууд байгуулагдах зөвшөөрөл гарсан нь биткойны цаашдын хувь заяанд маш сайнаар нөлөөлж байна. Энэ нь биткойны хувьд улс төрийн нэмэлт дэмжлэг, хамгаалалт болж байна“ гэж хэлэв.

Та бүхэн TEO blockchain болон Corex крипто биржийн 2023 оны тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!