- Корэкс
- Posts
- Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс
Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.573 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 1.27%-иар буураад байна. Харин нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 52.35% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 2.16%-иар өсчээ. Харин этэриум (ETH)-ийн хувийн жин өнөөдөр 17.24% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 7.1%-иар унаад байна.
Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 824.2 тэрбум ам.доллар байна. Харин этэриумын зах зээлийн үнэлгээ 270.9 тэрбум ам.доллар байна.
Зах зээлийн сентимент ямар байна вэ?
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 55 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 55 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдалд өөрчлөлт ороогүй байна.
Крипто үнэ
Биткойны үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 2,93%-ийн өсөлттэй байгаа бөгөөд Даваа гарагийн 16:50 цагийн байдлаар нэгж биткойн 42,087 ам.долларын үнэтэй байна.
BTD үнийн долоо хоногийн график
Харин этэриум (ETH)-ийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар үнэ 6,52%-иар унаад байна. Өнгөрсөн Баасан гарагт Grayscale-ийн спот этэриумийн биржээр арилжаалагдах сан (ETF) байгуулах хүсэлтэд Үнэт цаасны хороо хариу өгөх хугацаагаа хойшлуулсантай холбоотойгоор үнэ ийнхүү унасан байна. Үнэт цаасны хороо Blackrock-ийн спот этэриумийн ETF гаргах хүсэлтэд хариу өгөх хугацаагаа энэ оны 3-р сар хүртэл хойшлуулаад байгаа билээ.
ETH үнийн 7 хоногийн график
Бусад топ алткойнуудын сүүлийн долоо хоногийн үнэ, ханшны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ БУСАД МЭДЭЭ
CZ-г АНУ-аас гаргахгүй гэж шүүгч үзжээ
Binance-ийн Гүйцэтгэх захирал асан CZ өөрийн Binance.US дэх 4.5 тэрбум ам.долларын үнэ бүхий дижитал хөрөнгөө барьцаа болгон гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улс руу 4 долоо хоногийн хугацаатай яваад буцаад ирэх хүсэлтэд шүүгч Ричард Жонс өнгөрсөн 12 дугаар сарын 29-ний өдөр болсон хаалттай шүүх хуралдааны үеэр татгалзсан хариу өгсөн байжээ.
Үнэт цаасны хороо 2023 онд крипто компаниудын эсрэг завгүй ажиллав
АНУ-ын Үнэт цаасны хороо криптовалютын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын эсрэг өнгөрсөн 2023 онд нийт 46 удаагийн хууль сахиулах арга хэмжээ авсан байна. Энэ нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Эдгээр арга хэмжээний дүнд 281 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.
Blackrock-ийн спот биткойны ETF сан 50,000 BTC худалдаж авав
Blackrock компани IShares Bitcoin Trust (IBIT) спот биткойны ETF-ийг зах зээлд энэ 1-р сарын 11-нд гаргаснаасаа хойш буюу харьцангуй богино хугацааны дотор нийт 2 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий нийт 50,000 ш биткойн худалдаж авсан байна. Харин өрсөлдөгч Fidelity компани 44,000 ш биткойн худалдаж авчээ.
Энэ долоо хоногийн онцлох
Энэ долоо хоногийн Лхагва гарагт буюу 1 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хороо АНУ-ын бодлогын хүүгийн талаар хэлэлцэх бөгөөд хурлын үр дүнг олон нийтэд 1-р сарын 31-ний Лхагва гарагт мэдээлнэ. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг буулгахгүй хэвээр нь байлгана гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байгаа бол ирэх 3-р сард болох хурлаар бодлогын хүүг буулгах магадлал 48%-тай гэж үзэж байна.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!