- Корэкс
- Posts
- Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал
Зах зээлийн сентимент ямар байна?
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 67 буюу “Greed“ үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 73 (Greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт илүү “bearish“ болжээ.
Крипто үнэ
Биткойн: Биткойн сүүлийн 7 өдрийн байдлаар 5,47% уналттай байна. Биткойны үнэ ийнхүү унасан нэгэн шалтгааныг өнгөрсөн АНУ-ын ДНБ-ий өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс доогуур буюу 1.6%-иар өссөнтэй холбож байна. Оны эхний улиралд тус улсын эдийн засаг 2.4%-иар өснө гэсэн хүлээлт байсан ч бодит байдал дээр 1.6%-иар өссөн нь хувьцааны болон крипто зах зээлд сөрөг сентиментийг үүсгэв.
Энэ долоо хоногт АНУ-ын макро эдийн засгийн томоохон мэдээнүүд гарна. Тухайлбал АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу төв банк энэ Лхагва гарагт буюу 5-р сарын 1-ний өдөр хуралдаж бодлогын хүүгийн талаар хэлэлцэнэ. Энэ удаагийн хурлаар төв банк бодлогын хүүг одоогийн 5.25-5.50%-ийн түвшнөөс өөрчлөхгүй гэсэн хүлээлт (магадлал 95.6%) өндөр байна. Мөн 5-р сарын 3-ны Баасан гарагт АНУ-ын 4-р сарын ажилгүйдлын статистик мэдээ гарна.
Өнөөдрийн 21:26 цагийн байдлаар нэгж биткойн 62,496 ам.долларын үнэтэй байна.
Биткойны үнийн өдрийн чарт
Этэриум (ETH)-ийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар 1.31%-ийн уналттай байна. Нэгж ETH үнэ 21:34 цагийн байдлаар 3,139 ам.доллар байна.
ETH үнийн хоногийн график
Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар бүгд уналттай байна.
Хэдийгээр биткойн болон бусад томоохон алткойнууд өнгөрсөн 7 хоногт уналттай байсан ч Bonk, Pepe зэрэг “meme” койнууд чамгүй өсөлтийг үзүүлэв. Тухайлбал Solana блокчэйн суурьтай Bonk токены DAO нийт 278 тэрбум ширхэг токен шатаах шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасан тухай мэдээний нөлөөгөөр 58% өссөн бол этэриум блокчэйн дээр хийгдсэн Pepe токен (perpetual contracts) Coinbase International биржид листлэгдсэн мэдээгээр 36% өсөв.
www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.
Та бүхэн TEO blockchain болон Corex крипто биржийн 2023 оны тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!