• Корэкс
  • Posts
  • Биткойны үнэ халвинаас хойших хамгийн дээд цэгтээ хүрэв

Биткойны үнэ халвинаас хойших хамгийн дээд цэгтээ хүрэв

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 70 (Greed) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 57 (Greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт илүү “bullish“ болсныг харуулж байна.

 

Крипто зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох зүйл бол АНУ-ын өргөн хэрэглээний барааны үнийн индекс буюу инфляц өнгөрсөн 4-р сард өмнөх 3-р сартай харьцуулахад илүү удаан өсөлтийг үзүүлсэн тухай мэдээ байлаа. Тодруулбал Америкийн Хөдөлмөрийн статистикийн хороо 4-р сарын инфляцийн жилийн өсөлт 3.4%-тай гарсан (3-р сард 3.7% байсан) тухай мэдээг Лхагва гарагт зарлав. Энэ мэдээний дараа биткойн болон алткойнуудын үнэ огцом өсөв. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойны үнэ 6.55%-иар өссөн байдалтай байгаа бөгөөд өнөөдрийн 23:22 цагт нэгж биткойны үнэ 67,224 ам.доллар байна. Ингэснээр биткойны үнэ 2024 оны 4-р сарын 20-ны өдөр болсон халвины дараах хамгийн дээд цэгтээ хүрэв.

Биткойны үнийн өдрийн чарт. Өнгөрсөн долоо хоногийн өсөлтийг шараар тодруулав

Цаашдаа яах вэ?

Инфляцийн өсөлт ийнхүү саарсан нь зах зээлд сайн мэдээ болсон бөгөөд энэ нь Холбооны нөөцийн сан энэ жилдээ багтаад бодлогын хүүг бууруулах магадлалыг улам өсгөж байна гэж шинжээчид, эдийн засагчид үзэж байна. Тухайлбал Ройтерс агентлагийн зүгээс 108 эдийн засагчийн дунд авсан судалгаагаар нийт эдийн засагчдын гуравны хоёр нь энэ оны 9-р сард Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулна гэж үзжээ.

Цахим хөрөнгийн судалгааны 10x Research-ийн компанийн үзэж буйгаар биткойны үнэ өнгөрсөн долоо хоногт 66,000 ам.долларын сэтгэл зүйн бүсийг даван өссөн нь “bullish“ байгааг харуулж байна. Үнэ хэрэв 67,500 ам.долларын эсэргүүцлийг даван өсч чадвал бүх цагийн үеийн дээд үнээ шинэчлэн тогтоох боломжтой ажээ. Одоогоор биткойны бүх цагийн үеийн хамгийн дээд үнэ 73,780.07 ам.доллар байна.

Спот биткойны ETF сангууд руу орсон хөрөнгө оруулалтын хэмжээ (inflow) 3 долоо хоногийн турш хасахтай гарсны дараа сүүлийн 2 долоо хоног дараалан нэмэхтэй гараад байна. Энэ нь байгууллагын хөрөнгө оруулагчдын биткойны талаарх аппетит сэргэсэнтэй холбоотой.

ETF сангууд руу орсон хөрөнгө оруулалтын хэмжээ долоо хоногоор

Этэриум (ETH)-ийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар 5.06%-ийн өсөлттэй байна. Нэгж ETH үнэ өнөөдрийн 23:50 цагийн байдлаар 3,115 ам.доллар байна. Этэриумын хувьд энэ долоо хоногт чухал мэдээтэй. Учир нь АНУ-ын Үнэт цаасны хороо спот этэриумийн биржээр арилждаг сан (ETF) байгуулах зарим компанийн хүсэлтүүдэд 5-р сарын 23-наас өмнө хариу өгөх ёстой. Хэрэв Үнэт цаасны хороо татгалзсан хариу өгвөл үнэ түр хугацаагаар унана гэж үзэж байна.

ETH үнийн хоногийн график

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар дараах байдалтай байна.

Өнгөрсөн 7 хоногт зах зээлийн үнэлгээ хамгийн том койн, токенууд дотор хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн нь Solana (SOL) байлаа. SOL-ийн энэхүү гэнэтийн өсөлтийг тус блокчэйн дээр бүтээгдсэн “meme” койнуудын талаарх хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэсэнтэй холбож байна. Тухайлбал Solana блокчэйн дээр хийгдсэн GME токен өнгөрсөн долоо хоногт 700%-ийн хүртэл өсөлт үзүүлэв. Ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд SOL-ийн үнэ 200-250 ам.доллар хүрч өсч магадгүй гэж аналистууд үзэж байна.

SOL үнийн өдрийн график

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Та бүхэн TEO blockchain болон Corex крипто биржийн 2023 оны тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!