• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

  • Биткойн (BTC)-ы үнэ 60,000 ам.долларын босгыг давлаа.

  • Meme койнууд өнгөрсөн долоо хоногт өндөр өсөлтийг үзүүлэв. Тухайлбал Pepe (PEPE) 370%, dogwifehat (WIF) 336%, FLOKI (FLOKI) 305%, Shiba Inu (SHIB) 135%, Dogecoin (DOGE) 81.60%-ийн өсөлтийг тус тус үзүүлэв.

Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 2.31 триллион ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 21%-иар өсөв.

Нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 54.04% байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 3.6%-иар өсөв. Харин этэриум (ETH)-ийн хувийн жин 18.06% байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 4.9%-иар унасан байна.

Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.2 триллион ам.доллар, харин этэриумийн зах зээлийн үнэлгээ 418 тэрбум ам.доллар байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 82 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 72 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал илт сэргэжээ.

Крипто үнэ

Биткойны үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 23.92%-ийн өсөлттэй байна. Даваа гарагийн 10:59 цагийн байдлаар нэгж биткойн 63,690 ам.долларын үнэтэй байна.

BTC үнийн долоо хоногийн график

Биткойны үнэ 2 дугаар сарын 28-ны Лхагва гарагт 60,000 ам.долларын босгыг давав. Хамгийн сүүлд буюу 2021 оны 11-р сарын 12-ны өдөр биткойны үнэ 60,000 ам.доллартай тэнцэж байжээ. Үнийн энэхүү өсөлтийг шинжээчид биткойны сан (ETF)-гуудын хувьцааны эрэлт өндөр байгаа болон биткойны халвин дөхсөнтэй холбож байна. 2 дугаар сарын 26-ны Даваа гарагийн арилжаагаар биткойны ETF-үүдийн inflow буюу хөрөнгө татан төвлөрүүлэлт 2,4 тэрбум ам.долларт хүрч рекорд тогтоосон билээ.  

Этэриум (ETH)-ийн үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 12.61%-ийн өсөлттэй байна. ETH нэгж үнэ өнөөдрийн 11:01 цагийн байдлаар 3,481 ам.доллар байна. ETH-ийн үнэ цаашид ч өсөх төлөвтэй байна. Учир нь этэриумийн чухал шинэчлэл болох Dencun upgrade энэ 3-р сарын 13-ны өдөр хийгдэнэ, түүнчлэн спот этэриумын биржээр арилжигддаг сан (ETH) гаргах зарим компаниудын хүсэлтэд АНУ-ын Үнэт цаасны хороо энэ оны 5-р сард хариугаа эцсийн байдлаар өгнө.

ETH үнийн 7 хоногийн график

Бусад топ алткойнуудын сүүлийн долоо хоногийн үнэ, ханшны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу. ETH-ээс бусад топ алткойнууд өнгөрсөн долоо хоногт бүгд 10%-аас дээш өсөлтийг үзүүлжээ.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

АЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ: 

Cуурь блокчэйн (layer 1) болох Avalanche-ийн нэтив токен AVAX дээр техник анализ хийлээ. AVAX койн нь 540 хоног хажуугийн хөдөлгөөн хийж суурь үүсгэсний дараа өнгөрсөн оны 10-р сарын 16-наас эхлэн өсөлтийн тренд эхлүүлсэн бөгөөд 12 дугаар сард сууриа дээш сэтэлжээ. Улмаар өсөлтийн “bullish symmetrical triangle“ паттерныг сүүлийн 2 сарын хугацаанд үүсгэсэн. Харин өнгөрсөн долоо хоногт уг паттерн дээш задарсан тул өсөлтийн тренд цаашид үргэлжлэх бөгөөд ирэх 2-3 долоо хоногт үнэ 64 ам.долларын нийлүүлэлтийн бүс хүртэл өсөх магадлалтай байна. Үнийн график бүхий доорх 2 зурагт анхаарлаа хандуулна уу.

Зураг 2. AVAX үнийн 7 хоногийн график

Зураг 2. AVAX үнийн 7 хоногийн график

Та corex крипто бирж дээр AVAX токеныг харьцангуй хямд шимтгэлтэйгээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!