• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 74 буюу “Greed“ үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 76 (Extreme greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт илүү “bearish“ болсон байна.

 

Крипто үнэ

Биткойн: Өнгөрсөн долоо хоногийг 72,800 ам.долларын үнэтэйгээр эхлүүлсэн биткойн сүүлийн долоо хоногийн туршид уналтын трендийг үргэлжлүүлэв. Уналтын оргил нь Бямба гарагт болсон бөгөөд үнэ 10%-иар унаж 60,600 ам.дол хүрэв.

Биткойны дээрх уналтын шалтгаан бүрэн тодорхойгүй ч Израйль руу хийсэн Ираны агаарын довтолгоотой холбосон мэдээнүүд гарч байна. НҮБ-ийн дэргэд суугаа Ираны Байнгын төлөөлөгчийн газраас Ням гарагт хийсэн жиргээний дараагаас биткойн болон бусад алткойнуудын үнэ аажмаар сэргэж эхлэв.

Өнөөдөр буюу Даваа гарагийн 14:27 цагийн байдлаар нэгж биткойн 65,984 ам.долларын үнэтэй байна.

Биткойны үнийн 7 хоногийн график

ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Энэ долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал бол 4 жилд нэг удаа болдог биткойны халвин билээ. Уг үйл явдал болоход 4 хоногийн хугацаа үлдээд байна.

Bloomberg-ийн мэдээлснээр биткойн олборлогч компаниуд халвины үр дагавараас болоод ойролцоогоор 10 тэрбум ам.долларын орлогоо алдах нөхцөл байдалд ороод байгаа аж. Ялангуяа дунджаас дээш зардлаар биткойн олборлогч компаниудын хувьд олборлолтоос авдаг урамшуулал ийнхүү хагаслагдах нь тэдний санхүүгийн байдалд нэлээн хүндхэн цохилт болж байна. Дээр нь олборлолтын гол зардал болох эрчим хүчний үнэ цаашид нэмэгдэх хандлагатай болж байгаа ажээ. Учир нь хиймэл оюун ухааны дата төв (ai powered data сenter)-үүд байгуулахад Amazon, Microsoft зэрэг томоохон компаниуд ихээхэн хөрөнгө хаяж байгаа нь АНУ дахь эрчим хүчний үнийг нэмэгдүүлж байгаа аж.

Этэриум (ETH)-ийн хувьд биткойны нэгэн адил өнгөрсөн долоо хоногт унасан бөгөөд Бямба гарагт 7%-иар унав. Сүүлийн 7 өдрийн байдлаар нэгж ETH үнэ 5,79%-иар унасан байна.

ETH үнийн 7 хоногийн график

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ өнгөрсөн долоо хоногт бүгд уналтын байдалтай байв.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын Үнэт цаасны хороо арилжааны эргэлтийн хэмжээгээр хамгийн том төвлөрсөн бус бирж болох UNISWAP биржийн эсрэг эрх зүйн зөрчлийн сануулга (Wells notice) илгээсэн байна. Өмнө нь ийм мэдэгдлийг Үнэт цаасны хороо Coinbase биржид өгсөн бөгөөд тус бирж мэдэгдлийн агуулгыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас талууд шүүхийн маргаан үүсгээд байгаа билээ. Үнэт цаасны хорооны дээрх сануулгын агуулгыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа UNISWAP биржийг үүсгэн байгуулагч Hayden Adams мэдэгдээд, тус хороотой “үзэлцэхэд” бэлэн байгаагаа илэрхийлэв. Үнэт цаасны хороо дээрх сануулгыг өгсний дараа UNISWAP-ийн үнэ 45% хүртэл унав.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

AЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ

Хэдийгээр том койнууд уналттай байгаа ч зах зээлийн үнэлгээгээр 8-р байрыг эзэлж буй Toncoin (TON) сүүлийн 7 өдрийн байдлаар 19,88%-ийн өсөлттэй байна. Энэ нь эхний 20 криптовалют дотроо хамгийн өндөр өсөлттэй койнд тооцогдож байна. Олон нийтийн мессэж үйлчилгээний Telegram сувгийн зар сурталчилгааны шинэ платформ Ton блокчэйн дээр бүтээгдсэн бөгөөд Telegram суваг удахгүй IPO хийнэ гэсэн сургаар Ton койны үнэ 2-р сарын сүүлээс тогтмол өсөөд байгаа билээ. Symmetrical гурвалжин паттернаа 2-р сарын 26-ны өдөр задалснаас хойш Ton 240%-ийн өсөлтийг үзүүлээд байна. Өнгөрсөн Пүрэв гарагт тус койн 7.68 ам.доллар дээр бүх цаг үеийн дээд үнээ шинэчлэн тогтоосон болно. Одоо 7.09 ам.долларын үнэтэй байна.

Toncoin үнийн 7 хоногийн чарт

Хэрэв та Toncoin-ийг COREX биржээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!