• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 73 буюу “Greed“ үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 76 (Extreme greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт илүү “bearish“ болсон байна.

 

Крипто үнэ

Биткойн: Өнгөрсөн 7 хоногийн хамгийн онцлох үйл явдал бол 4-р сарын 20-ны Бямба гарагт болсон биткойн халвин байлаа.

Харин халвинаас нэг хоногийн өмнө буюу өнгөрсөн Баасан гарагт үнэ 60,000 ам.доллараас доош унасан нь энэ оны 3-р сарын 5-наас хойших анхны 60K-аас доош унасан тохиолдол байв.

Дайн байлдаан зэрэг геополитикийн онцгой үйл явдлууд болох үед хөрөнгө оруулагчид хувьцаа, крипто зэрэг эрсдэлтэй хөрөнгүүдээ ихээр зарах хандлагатай байдаг. Энэ байдал Ираны зүгээс Израйл руу агаараар довтлоход мөн давтагдсан бөгөөд үүнээс хамаарч биткойн тэргүүтэй криптовалютын зах зээлд үнийн уналт болсон. Харин халвины дараа крипто зах зээлд үнийн огцом хөдөлгөөн, савалгаа одоогоор үүсээгүй байгаа бөгөөд үнэ харьцангуй тогтвортой байна.

Өнөөдрийн 19:30 цагийн байдлаар нэгж биткойн 65,922 ам.долларын үнэтэй байна.

Биткойны үнийн өдрийн чарт

Этэриум (ETH)-ийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар 1.31%-ийн уналттай байна. Нэгж ETH үнэ 20:28 цагийн байдлаар 3,205 ам.доллар байна.

ETH үнийн хоногийн график

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар дараах байдалтай байна. Эхний 5-д орох койн, токенууд дотор Cardana (ADA) өөрийн байр сууриа Toncoin (TON)-д алдав.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!