• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн 10:46 цагийн байдлаар 2.458 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 1.42%-иар буурсан байна.

Нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 53.35%, харин этэриум (ETH)-ийн хувийн жин 16,80% байна.

Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.311 триллион ам.доллар, харин этэриумийн зах зээлийн үнэлгээ 413 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад буурсан байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 75 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 77 байсантай харьцуулахад биткойны үнийн уналттай холбоотойгоор зах зээлд бага зэргийн айдас бүхий байдал үүссэн байна.

 

Крипто үнэ

Өнгөрсөн долоо хоногт крипто зах зээл ерөнхийдөө уналттай байлаа.

Биткойн: 3-р сарын 14-ний өдөр бүх цаг үеийн дээд үнэ (ATH)-дээ буюу 73,700 ам.доллар хүрсэн биткойн сүүлийн 7 хоногийн байдлаар 1,28%-ийн уналттай байна. Биткойны хувьд удаан хугацаанд ATH байсан 69,000 ам.долларын үнийн бүсээс доор буюу өнөөдрийн 11:01 цагийн байдлаар 66,687 ам.долларын үнэтэй байна.

Үнийн уналтын шалтгааныг шинжээчид ETF сангууд хоорондын өрсөлдөөнтэй холбож байна. Тухайлбал хөрөнгө оруулагчид хамгийн өндөр шимтгэлтэй Grayscale (GBTC) ETF сангаас хөрөнгөө татаж хямд шимтгэлтэй биткойны ETF-үүд рүү хошуурч байгаа нь нийлүүлэлтийг ихэсгэж байна. VanEck гэх мэт бусад ETF сан хөрөнгө оруулагчдыг өөртөө татахын тулд шимтгэлээ 0 болгохоор Үнэт цаасны хороонд хүсэлтээ өгчээ.

Крипто салбарын шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн үнийн уналт нь санаа зовох зүйл биш бөгөөд тодорхой хугацааны дараа үнэ эргэн өснө гэж таамаглаж байна. Тухайлбал олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн AllianceBernstein-ий таамаглаж буйгаар биткойны үнэ энэ оны сүүлээр 90,000 ам.доллар хүрэх ажээ. Харин 2025 онд 150,000 ам.дол хүрнэ гэсэн таамаг гаргажээ.

BTC үнийн долоо хоногийн график

Этэриум (ETH)-ийн үнийн хувьд сүүлийн 7 хоногийн байдлаар 5%-ийн уналттай байна. Өнөөдрийн байдлаар нэгж ETH үнэ 3,435 ам.доллар байна. Биткойны нэгэн адил одоогоор уналтын байдалтай байгаа этэриумийн ирээдүйд санхүүгийн салбарынхан эерэг төсөөлөлтэй байна. Тухайлбал Их Британийн Standard Chartered банкны таамаглаж буйгаар этэриум энэ оны сүүлээр 8,000 ам.доллар, ирэх онд 14,000 ам.дол хүрэх ажээ.

Этэриум блокчэйн сүлжээний хөгжүүлэлтийг хариуцдаг Швейцарт төвтэй Ethereum сан засгийн газрын нэгэн байгууллагаас (аль улсын ямар төрийн байгууллага гэдэг нь тодорхойгүй) хэрэглэгчдийн нууцлалыг хадгалж, хамгаалах талаар ямар арга хэмжээ авдаг талаараа мэдэгдэх тухай шаардлагыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан байна. Мөн Америкийн Үнэт цаасны хорооноос тус улсад үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн крипто компанид хандан өнгөрсөн долоо хоногт шаардлага явуулсан байна. Уг шаардлагын дагуу тэдгээр компаниуд Этэриум сантай хамтран ажилласан талаарх зарим тодорхой мэдээллүүдийг гарган өгөхийг хүсэлт болгожээ. Этэриум санг ийнхүү “ухаж“ эхэлсэн шалтгааныг этэриумийн биржээр арилждаг сан (ETF) байгуулах хүсэлтүүдэд Үнэт цаасны хороо энэ 5-р сард багтаан хариу өгөхийн тулд “due diligence“ судалгаа хийж байна хэмээн таамаглаж байна.

ETH үнийн 7 хоногийн график

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ өнгөрсөн долоо хоногт биткойныг даган уналтын байдалтай байна.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

АЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ: 

Төвлөрсөн бус дата сервэрийн шийдэл санал болгодог Arweave сүлжээний нэтив AR токен 490 гаруй хоног “falling wedge” паттерн үүсгэсний эцэст дээш задарсан бөгөөд энэ оны 2 дугаар сараас 15-наас эхлэн хүчтэй өсөлтийн трендийг эхлүүлжээ. Улмаар сар гаруйн хугацаанд 447% өссөний дараа сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд “pullback“ буюу ашиг татан авалт үргэлжилж байна. Удахгүй үнэ 41,5 ам.долларын нийлүүлэлтийн бүсийг шалгах бөгөөд уг нийлүүлэлтийн бүсийг сэтлэн дээш өсвөл 71 ам.долларын ATH үнэ хүртэл нийлүүлэлтийн хүчтэй бүс байхгүй байгаа тул огцом өсөлт үзүүлэх магадлалтай байна.

AR токен үнийн 7 хоногийн график

Хэрэв та AR токеныг COREX бирж дээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!