• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 76 буюу “Extreme Greed“ үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 79 байсантай харьцуулахад зах зээлийн сентимент бага зэрэг “bearish“ болсон ч зах зээлд өөдрөг байдал давамгайлсан хэвээр байна.

 

Крипто үнэ

Биткойн: Өнгөрсөн долоо хоногийг 71,270 ам.долларын үнэтэйгээр эхлүүлсэн биткойн Мягмар гарагт 64,600 ам.доллар хүртлээ буюу 9,3% унав. Үнэ ийнхүү унасан шалтгааныг АНУ-ын Засгийн газар хакеруудаас хурааж авсан биткойныхоо 30,175 мянган ширхэгийг нь Coinbase биржээр дамжуулан өнгөрсөн долоо хоногт зарсантай холбож байна. Одоогоор АНУ-ын ЗГ-ын эзэмшилд 177,4 мянган ширхэг биткойн үлдээд байна.

Хэдийгээр үнэ Даваа, Мягмар гарагт унасан ч Лхагва гарагаас буцаж өссөн бөгөөд өнгөрсөн шөнө 70,350 ам.доллар хүрч өсөв. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 0,75%-ийн уналттай байгаа бөгөөд өнөөдрийн 13:44 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 69,669 ам.доллар буюу өмнөх бүх цаг үеийн дээд үнэ (ATH)-ээсээ дээр гарсан байдалтай байна.

Биткойны өдрийн чарт харвал биткойн яг одоо “тэгш хэмт гурвалжин” (Symmetrical triangle) паттерн үүсгэсэн байна. Энэ нь үнэ яаж ч магадгүйг харуулж байгаа бөгөөд хэрэв уг гурвалжинг дээш сэтлэн өсвөл 73,700 ам.долларын бүх цаг үеийн дээд үнийг шалгах, хэрэв доош унавал 59,000 ам.долларын дэмжлэгийн бүс хүртэл унах магадлалтай. Зах зээлийн сентимент “bullish“ байгаа энэ үед үнэ гурвалжингаа дээш сэтлэн бүх цаг үеийн дээд үнээ дахин шалгах магадлал өндөр байна.

Биткойны үнийн өдрийн график

Биткойны “halving” болоход 10 хоногийн хугацаа үлдээд байгаа бөгөөд халвины өмнө үнэ хэрхэн хөдлөх нь сонирхол татаж байна.

БИТКОЙНЫ ETF-ҮҮД

Биткойны үнийг өсгөж байгаа гол хүчин зүйл бол биткойны ETF сангуудын хувьцаанууд АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр эрэлт өндөртэй арилжигдаж байгаатай холбоотой. Одоогоор хамгийн их биткойн эзэмшдэг Grayscale Bitcoin Trust (GBTC) удахгүй өөрийн байр сууриа Blackrock-ийн IShares Bitcoin Trust (IBIT)-д алдах магадлал өндөр байна. Учир нь энэ оны 1-р сарын 11-нээс биткойны ETF-үүд хувьцаагаа арилжиж эхлэхэд Blackrock 2,621 ш биткойнтойгоор эхэлсэн бол өдгөө 263,899 ш биткойн худалдаж аваад байна. Харин хөрөнгө оруулагчид Grayscale-ийн хувьцаагаа 1-р сараас эхлэн зарсаар байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 322,752 ш болж 52% багасаад байна. Дээрх 2 сангууд зах зээл дэх тэргүүлэгчийн байр сууриа халвины дараахан солилцох магадлалтай байна.

Биткойны ETF-үүд 1-р сарын дундаас арилжаалагдаж эхэлснээс хойш нийт 24,4 тэрбум ам.долларын хөрөнгө 9 ETF сангуудад орсон байна. Харин Grayscale-ээс 15,4 тэрбум ам.долларын хөрөнгө гарсан байна. Шинэ ETF сангууд нийт 519,000 ш биткойн эзэмшиж байна. Үүнээс хамгийн их биткойн эзэмшиж буй сангаар Blackrock (263 мянган ширхэг), удаах нь Fidelity (150 мянган ширхэг) орж байна. Харин Wisdom tree компанийн ETF (BTCW) 1,194 ш биткойны хөрөнгөтэйгөөр сүүл мушгиж байна.

Этэриум (ETH)-ийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар 2,32%-ийн уналттай байна. Этэриумын хувьд биткойнтой адил “тэгш хэмт гурвалжин“ паттерн үүсгэсэн бөгөөд үнэ цаашид хэрхэн хөдлөх нь биткойноос хамаарна гэж таамаглаж байна.

ETH үнийн өдрийн график

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ өнгөрсөн долоо хоногт дараах байдалтай байна. Алткойнууд өнгөрсөн долоо хоногт ерөнхийдөө биткойныг дагасан хөдөлгөөн үзүүлэв. Этэриумаас бусад топ 5 алткойны дотор Avalanche (AVAX)-ийн оронд Dogecoin (DOGE) орж ирэв.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

ТЕХНИК АНАЛИЗ

Өнгөрсөн долоо хоногт халвинаа амжилттай хийсэн Bitcoin Cash (BCH) сүүлийн 2 долоо хоногийн туршид 106% өсөөд байгаа билээ. Тус койны үнэ одоогоор эсэргүүцлийн буюу нийлүүлэлтийн бүс тулж ирээд байна. Энэ бүст их хэмжээний зарах захиалгууд хүлээж байх магадлал өндөр тул үнэ уг бүст богино хугацааны хажуугийн хөдөлгөөн хийсний дараа унана (correction орох) гэсэн таамагтай байна.

BCH койныг COREX биржээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!