- Корэкс
- Posts
- Биткойний үнэ яагаад огцом унав?
Биткойний үнэ яагаад огцом унав?
Биткойний үнэ яагаад огцом унав?
Биткойний үнэ 8 дугаар сарын Баасан гарагийн өглөө үүрээр USDT25,177 (Binance биржийн cпот үнэ), USDT24,126 (OKX биржийн фючерс үнэ) болтлоо унав. Cпот үнэ эргээд USDT27,140 хүртэл өссөн ч “bearish“ байдалтай байна. Баасан гарагийн өглөөний 11:44 цагийн байдлаар биткойний спот үнэ USDT26,426 байна.
Үнэ ийнхүү унасан шалтгаан нь Элон Маскийн эзэмшдэг сансрын технологийн SpaceX компани өөрийн балансан дээрх 373 сая ам.долларын үнэ бүхий биткойноо зарсантай холбож байна (Эх сурвалж Cointelegraph).
Дээрх үнийн уналтаас болж үнэ өснө гэж үзэн “long“ арилжаанд хөшүүрэгтэй орсон байсан арилжаачид ойролцоогоор 1 тэрбум ам.долларын алдагдал (liquidation) хүлээжээ. 2022 оны 6 дугаар сард нэг өдрийн дотор BTC үнэ 17,000 ам.дол хүртэл унаснаас болж арилжаачид 24 цагийн дотор ийм хэмжээний алдагдлыг хамгийн сүүлд хүлээж байжээ (Эх сурвалж Coindesk).
Зураг №1. Биткойний өдрийн чарт. Уналтыг шараар тодруулав
Алткойнууд мөн адил унав. Этэриумын уналтыг доорх өдрийн чартад шараар тодруулав.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!