• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сангийн 19 гишүүнтэй Нээлттэй зах зээлийн хорооны хурлаар бодлогын хүүг нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр өнгөрсөн оны 7-р сараас хойш бодлогын хүүгийн түвшин (одоо сүүлийн 23 жилийн хамгийн дээд түвшин буюу 5.25%-5.50%-тай байгаа)-г өөрчилсөнгүй.

Хэвлэлийн бага хурлын үеэр тус сангийн тэргүүн Жером Пауэл хэлэхдээ төв банк инфляцийн өсөлтийг жилийн 2%-д хүргэхийн төлөөх зорилтынхоо төлөө тууштай явахаа илэрхийлэв. Энэ 2024 оны 3-р сараас эхлэн бодлогын хүүг төв банк буулгана гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байгаа билээ. Гэсэн хэдий ч Ж.Пауэлийн хэлснээр хэрэв инфляц мэдэгдэхүйцээр буухгүй бол Холбооны нөөцийн сан энэ оны 3-р сард бодлогын хүүг бууруулахгүй ч байж магадгүй гэсэн байр суурьтай байгаагаа онцлов.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарчээ. Тухайлбал газар тариалан, төрийн бус байгууллагаас бусад салбар дахь шинэ ажлын байр (non-farm payroll)-ны тоо 353,000-аар нэмэгдсэн нь хүлээлтээс давсан байна. Мөн тус улсын ажилгүйдлийн түвшин 3.7%-тай гарсан нь таамаг (3.8%)-аас бага гарчээ. Мөн өнгөрсөн сард дундаж цалин (цагаар) 0.19 центээр нэмэгдэж 34.55$ болсон байна.

АНУ-ын ажилгүйдлийн түвшин сараар

Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.607 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 2.13%-иар өсөв. Харин нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 52.63% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 0.6%-иар өсчээ. Харин этэриум (ETH)-ийн хувийн жин өнөөдөр 17.33% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 0.64%-иар өсөв.

Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 843.8 тэрбум ам.доллар байна. Харин этэриумын зах зээлийн үнэлгээ 278.1 тэрбум ам.доллар байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 60 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 55 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал бага зэрэг сэргэсэн байна.

Крипто үнэ

Биткойны үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 2,15%-ийн өсөлттэй байгаа бөгөөд Даваа гарагийн 16:50 цагийн байдлаар нэгж биткойн 42,977 ам.долларын үнэтэй байна.

BTC үнийн долоо хоногийн график

Спот биткойны ETF-үүд дотроос эзэмшиж буй биткойны хэмжээгээр хамгийн том нь болох Grayscale (GBTC) өнгөрсөн 1-р сард нийт 132,195 ширхэг биткойн зарснаар өөрийн холдингоо 21%-иар багасгав. Харин бусад спот биткойны ETF-үүд 1-р сарын дундаас хувьцаагаа арилжиж эхэлснээс хойш нийт 169,396 ш биткойн худалдан авчээ. Хэдийгээр Grayscale багагүй биткойн зарсан ч нийт спот биткойны ETF-үүдийн эзэмшиж буй биткойны тоо 3%-иар өсч 656,421 ш болсон байна. Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд хөрөнгө оруулагчид бусдаасаа харьцангуй өндөр арилжааны шимтгэл (1.5%)-тэй Grayscale-ийн спот биткойны ETF (GBTC) хувьцааг их хэмжээгээр зараад байгаа билээ.

Этэриум (ETH)-ийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар үнэ 2,46%-иар өссөн бөгөөд өнөөдрийн 16:50 цагийн байдлаар үнэ 2,318 ам.доллар байна.

ETH үнийн 7 хоногийн график

Бусад топ алткойнуудын сүүлийн долоо хоногийн үнэ, ханшны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

АЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ: 

Өнгөрсөн долоо хоногт Chainlink (LINK)-ийн үнэ 30%-иар өсөв. Техник анализ талаас нь харвал тус LINK токен 525 өдрийн турш хажуугийн хөдөлгөөн үзүүлсний эцэст base-ээ дээш сэтэлж өсөлтийн тренд үзүүлж байна. Сүүлийн 2 сар гаруйн хугацаанд “bull flag” паттерн үүсгэж байсан тус токен өнгөрсөн долоо хоногт дээрх 30%-ийн өсөлтийг үзүүлснээр өсөлтийн трендээ цааш үргэлжлүүлж байна.

LINK үнийн 7 хоногийн график

Өнгөрсөн долоо хоногийн өсөлтөөр LINK өдрийн чарт дээр өмнө нь 4 удаа шалгаж байсан нийлүүлэлтийн бүсийг дээш сэтэлсэн байна. Хэрэв өсөлтийн тренд энэ эрчээрээ цааш үргэлжилбэл дараагийн нийлүүлэлтийн гол бүс нь 27 ам.доллар гэж таамаглаж байна.

LINK үнийн 7 хоногийн график

Хэрэв та corex крипто бирж дээр LINK токеныг харьцангуй хямд шимтгэлтэйгээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

Дампуурсан FTX бирж үйлчлүүлэгчдийнхээ хохирлыг бүрэн барагдуулна, гэхдээ баталгаа өгөхгүй

Тус биржийн хуульч Энди Диетдэрич өнгөрсөн 1-р сарын 31-ний өдөр болсон Делавэр мужийн Дампуурлын хэргийн шүүх дээр хэлсэн үгэндээ тус биржийн дампуурлаас болж мөнгөө алдсан хүмүүсийн хохирлыг компани бүрэн төлж барагдуулахаар зорин ажиллаж байгааг хэлжээ. Гэхдээ яг бүрэн төлж чадна гэдэгтээ “баталгаа гаргах” боломжгүйг онцлов. Харин дээр дурдсан хохирлыг төлж барагдуулсны дараа тус бирж эргэн ажиллах эсэх талаар ямар нэгэн төлөвлөгөө байхгүй байгаа ажээ.

900 сая ам.долларын үнэ бүхий токен “lock“-ноос гарна

Token Unlocks-ийн мэдээлснээр энэ 2-р сард Avalanche (AVAX), the Sandbox (SAND), Optimism (OP), Aptos (APT) Sui (SUI) тэргүүтэй нийт 900 сая ам.долларын үнэ бүхий койн, токенууд “lock” буюу түгжээнээс гарах ажээ. Тухайлбал AVAX 9,5 сая токен, SAND 209 сая токен, OP 24 сая, SUI 53 сая, APT 24,8 сая токенг зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр дээрх койнуудын circulating supply буюу зах зээл гаргасан токены тоо нэмэгдэж, нийлүүлэлт ихсэх тул үнийн уналт явагдах магадлалтайг анхаарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!