• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

  • Өнгөрсөн долоо хоногт этэриум (ETH)-ийн үнэ 2022 оны 4-р сараас хойш анх удаагаа 3,000 ам.долларын босгыг давав. Сүүлийн долоо хоногийн байдлаар ETH үнэ 4,75%-ийн өсөлттэй байна.

  • Төвлөрсөн бус Uniswap биржийн UNI токен 80%-иар өсөв. Uniswap стэйк хийгчиддээ урамшуулал олгох тухай санал гаргасан нь үнийг өсгөв.

  • Satoshi Nakamoto-гийн 120 хуудас имэйл-ийг дэлгэв. Сатоши Накамотогийн хуучин хамтрагч, хөгжүүлэгч Martti Malmi түүнтэй харилцаж байсан имэйлүүдээ Лондон хотод үргэлжилж буй нэгэн шүүх хуралд зориулж гарган өгөв.

Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.913 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ бараг өөрчлөгдсөнгүй.

Харин нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 52.14% болж өнгөрсөн долоо хоногоос ялимгүй буурав. Хэдийгээр биткойны доминанс унасан ч нийт крипто зах зээлийн үнэлгээ хэвээрээ байгаа нь этэриум (ETH)-ийн хувийн жин өссөнтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар ETH доминанс 19.11% байна.

Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1 триллион ам.доллар, харин этэриумийн зах зээлийн үнэлгээ 365 тэрбум ам.доллар байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 72 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 75 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал бага зэрэг унасан байна.

Крипто үнэ

Биткойны үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 2.38%-ийн уналттай байна. Даваа гарагийн 17:37 цагийн байдлаар нэгж биткойн 51,035 ам.долларын үнэтэй байна.

BTC үнийн долоо хоногийн график

Этэриум (ETH)-ийн үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 4.46%-ийн өсөлттэй байна. ETH нэгж үнэ өнөөдрийн 17:39 цагийн байдлаар 3,041 ам.доллар байна.

ETH үнийн 7 хоногийн график

Бусад топ алткойнуудын сүүлийн долоо хоногийн үнэ, ханшны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу. ETH-ээс бусад топ алткойнууд ерөнхийдөө уналтын байдалтай байна.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

АЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ: 

Өнгөрсөн долоо хоногт эхний 20-д багтах койн, токенууд дотор хамгийн өндөр өсөлтийг төвлөрсөн бус бирж Uniswap (UNI) токен үзүүлэв. Тус токен өнгөрсөн долоо хоногт бараг 80% өсөв. Uniswap Foundation-аас UNI токеныг стейк хийж байгаа холдеруудад урамшуулал олгох тухай удаан хүлээлгэсэн саналыг өнгөрсөн долоо хоногт гаргасан нь дээрх өсөлтийн гол шалтгаан болов. Уг саналыг дэмжих эсэх дээр UNI токен эзэмшигчид саналаа энэ 3-р сарын 1-ний өдөр өгнө.

Төвлөрсөн бус биржүүд дотроо хамгийн өндөр эргэлт (volume)-тэй арилжаалагддаг, мөн өөрийн орлогын байнгын эх үүсвэртэй уг биржийн UNI токен дээр техник анализ хийв. Долоо хоногийн үнийн график дээр харахад өнгөрсөн долоо хоногийн үнийн өсөлтийн дагуу үнэ 12.70 ам.доллар орчмын нийлүүлэлтийн бүс шалгаад одоогоор засварын хөдөлгөөн үзүүлж байна. Харьцангуй удаан хугацаанд буюу сүүлийн 600 орчим хоног хажуугийн хөдөлгөөн хийн base буюу суурь үүсгэсэн тус токен ийнхүү уг сууриа дээш сэтлэв. Энэ удаагийн түр хугацааны үнийн уналтын дараагаар 12.70 ам.долларын нийлүүлэлтийн бүсийг сэтлэн ирэх саруудад үргэлжлүүлэн өснө гэж таамаглаж байна.

UNI үнийн 7 хоногийн график

Та corex крипто бирж дээр UNI токеныг харьцангуй хямд шимтгэлтэйгээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!