• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

  • Биткойны үнэ 50,000 ам.долларын босгыг давав. Ингэснээр үнэ 2021 оны 12-р сараас хойш анх удаагаа 50,000 ам.долларт хүрэв.

  • Америкийн өнгөрсөн 1-р сарын инфляц өмнөх сараас 0.3%-иар өсөв. Хэдийгээр инфляцийн жилийн өсөлт 3.4%-иас 3.1% болж буурсан ч 2.9% болно гэсэн хүлээлтээс өндөр гарав.

  • Инфляцийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан дээрх мэдээгээр биткойны үнэ 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд 3%-иар унав. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ энэ 3-р сараас бууруулна гэсэн магадлал дээрх инфляцийн өсөлтөөс шалтгаалаад буурав.

Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.915 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 9%-иар өсөв.

Харин нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 53.38% болж өнгөрсөн долоо хоногоос ялимгүй буурав. Этэриум (ETH)-ийн хувийн жин өнөөдөр 18.07% байгаа нь өнгөрсөн долоо хоногоос өссөн байна.

Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1 триллион ам.доллар, харин этэриумын зах зээлийн үнэлгээ 346 тэрбум ам.доллар байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 75 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 70 байсантай харьцуулахад хөрөнгө оруулагчдын итгэл, өөдрөг байдал сэргэсэн байна.

Крипто үнэ

Биткойны үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 8.27%-ийн өсөлттэй байна. Хэдийгээр инфляцийн мэдээгээр үнэ нь унасан ч долоо хоногийг дундаас эргэн өсөв. Даваа гарагийн 13:52 цагийн байдлаар нэгж биткойн 52,047 ам.долларын үнэтэй байна.

BTC үнийн долоо хоногийн график

Этэриум (ETH)-ийн үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 15.15%-ийн өсөлттэй байна. Энэ сард ETH-ийн хувьд “bullish” байгаа бөгөөд Beacon Chain дээр стейк хийгдэхээр түгжигдсэн ETH-ийн тоо 30 сая ширхэг буюу зах зээлд гарсан нийлүүлэлтийн 25%-д хүрсэн байна. Тухайлбал энэ оны 2-р сарын 1-нээс 15-ны хооронд л гэхэд 600,000 ш этэриумээр стэйкинг хийгдсэн байна.

ETH нэгж үнэ өнөөдрийн 13:53 цагийн байдлаар үнэ 2,896 ам.доллар байна.

ETH үнийн 7 хоногийн график

Бусад топ алткойнуудын сүүлийн долоо хоногийн үнэ, ханшны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

АЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ: 

Өнгөрсөн долоо хоногт Solana блокчэйн төвлөрсөн бус дата сервэр болох Filecoin (FIL)-тэй хамтран ажиллахаар болсон нь FIL-ийн үнийг өнгөрсөн 7 хоногт 20%-иар өсгөв. Web3 үзэл санаа хөгжихийн хэрээр төвлөрсөн бус дата серверийн хэрэгцээ цаашид улам бүр ихсэх хандлагатай байгаа тул FIL-ийн үнэ цаашдаа өснө гэж таамаглаж байна. Долоо хоногийн үнийн график дээр FIL symmetrical гурвалжин паттерн үүсгээд дээш сэтэлсний дараа үнэ энэ оны 1-р сард унасан. Харин биткойны өсөлтийн нөлөөгөөр 2-р сарын эхнээс өсөлтийн трендийг эхлүүлээд байна. Ойрын долоо хоногуудад FIL 9.50 ам.долларын эсэргүүцлийн бүсийг шалгана гэж таамаглаж байна.

FIL үнийн 7 хоногийн график

Та corex крипто бирж дээр FIL койныг харьцангуй хямд шимтгэлтэйгээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!