• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн 16:03 цагийн байдлаар 2.549 триллион ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ бага зэрэг нэмэгджээ.

Нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 53.65%, харин этэриум (ETH)-ийн хувийн жин 16.70% байна.

Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.367 триллион ам.доллар, харин этэриумийн зах зээлийн үнэлгээ 425 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 79 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 75 байсантай харьцуулахад зах зээлийн сентимент илүү “bullish“ болсон байна.

 

Крипто үнэ

Биткойн: Өнгөрсөн долоо хоногт биткойны үнэ 8%-иар өссөн хэдий ч бүх цаг үеийн дээд үнэ болох 73,700 ам.долларт хараахан хүрч чадсангүй. Өнөөдөр буюу Даваа гарагт биткойны үнэ 3,3%-иар унасан бөгөөд 16:16 цагийн байдлаар нэгж биткойн 69,507 ам.долларын үнэтэй байна.

BTC үнийн долоо хоногийн график

АНУ-ын эдийн засаг хямарч магадгүй гэсэн цуурхал тараад байсан бөгөөд үүнд тайлбар болгож АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Ж.Пауэл өнгөрсөн Баасан гарагт “Манай эдийн засаг хямралд орсон эсвэл хямралын ирмэгт тулсан гэж бодох шалтгаан алга байна. Харин ч манай эдийн засаг хүчтэй байна. Хөдөлмөрийн зах зээл сайн байна“ гэж хэлсэн нь хөрөнгө оруулагчдад бага ч гэсэн итгэл төрүүлэв. Дээрх мэдэгдлийн дараа long буюу үнийн өсөлтийн арилжааны идэвх нэмэгдсэн байна.

Этэриум (ETH)-ийн хувьд өнгөрсөн 7 хоногт 7,6%-ийн өсөлтийг үзүүлэв. Өнөөдрийн байдлаар нэгж ETH үнэ 3,553 ам.доллар байна.

ETH үнийн 7 хоногийн график

Крипто биржүүд дэх этэриумийн нөөц улам бүр буурсаар байгаа бөгөөд өнгөрсөн 3-р сард хамгийн бага хэмжээндээ хүрснийг крипто ончэйн судалгааны Glassnode мэдээлэв. Хэрэв цаашдаа нийлүүлэлт улам буурах аваас эрэлт нэмэгдэж үнэ өсөх магадлалтай хэмээн шинжээчид таамаглаж байна.

Цэнхэр зураасаар биржүүд дэх ETH нөөцийн хэмжээг харуулж байна

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ өнгөрсөн долоо хоногт дараах байдалтай байна.

Өнгөрсөн долоо хоногт meme койнуудын хувьд өсөлттэй долоо хоног болов. Тухайлбал Dogecoin (DOGE) 35%-иар, Solana блокчэйн дээр бүтээгдсэн Dogwifhat (WIF) 85%-ийн өсөлт үзүүлэв. Мөн Solana блокчэйний meme койнууд болох BONK, PEPE нар 23%, 6%-ийн өсөлтийг тус тус үзүүлэв.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

БИТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ: 

Биткойны хувьд өнгөрсөн долоо хоногт үнэ нь унасан ч 66,500 ам.долларын эрэлтийн бүст дэмжлэг аван буцаад өссөн.

BTC үнийн 7 хоногийн график

Биткойны үнийн 7 хоногийн чартад фибоначчи ретрэйсмэнт татаж харвал харвал өнөөдрийн үнийн уналт нь 50% түвшин буюу өнгөрсөн долоо хоногийн өсөлтийн дунд цэгтээ хүрэн дэмжлэг авсан байдалтай байна. Үнэ энэ түвшинд дэмжлэг авна гэдэг нь уналтын тренд өсөлтийн трендээр солигдох боломжтойг харуулдаг. Доорх зургийг харна уу.

Биткойны өмнөх түүхийг харвал BTC халвин болохоос 14-28 хоногийн өмнөхөн үнэ нь унаж байсан бөгөөд энэ удаа ч мөн адил унахыг үгүйсгэхгүй юм. Өнөөдрийн 21:42 цагийн байдлаар үнэ 69,996 ам.доллар байгаа бөгөөд 73,700 ам.долларын бүх цаг үеийн дээд үнээ дахин шалгах магадлалтай.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!