- Корэкс
- Posts
- Өнгөрсөн долоо хоногт юу болов?
Өнгөрсөн долоо хоногт юу болов?
Крипто зах зээлд болсон онцлох үйл явдлуудын тухай
BTC, ETH үнэ
Өнгөрсөн долоо хоногт биткойн болон этэриумийн үнэ харьцангуй тогтвортой байлаа.
Зах зээлийн хандлага (market sentiment) өнөөдрийн байдлаар өсөлтийн эсвэл уналтын аль нэг тал нь давамгайлаагүй, завсрын буюу neutral байдалтай байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн байдлаасаа 1 оноогоор багасч үл ялиг “bearish“ болов.
Зураг №1. Айдас, шуналын индекс биткойн.
Техник анализ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд бухнууд болон баавгайнуудын аль аль нь огцом хөдөлгөөн хийгээгүй ч BTC болон ETH гэсэн 2 гол койн уналтын тренд-тэй байна гэж үзэж байна. Үнэ доорх өдрийн чартад харуулсан хөндлөн эрэлтийн бүсийг шалгаж магадгүй гэсэн таамагтай байна. Учир нь хөндлөн эрэлтийн бүсийг биткойний хувьд өмнө нь 3 удаа, этэриумийн хувьд дор хаяж 5 удаа шалгасан тул худалдан авалтын хүчтэй бүс гэж үзэж байна.
Мөн сүүлийн 200 өдрийн дундаж үнэ (доорх чартад улаан зураасаар харагдаж буй) хөндлөн эрэлтийн бүстэй давхцаж байгаа тул үнэ энэ бүст дэмжлэг аваад өсөх магадлалтай байна. Этэриумийн хувьд “symmetrical” гурвалжин, биткойний хувьд “ascending” гурвалжин гэсэн “bullish“ паттернууд үүсгэж байна.
Гэвч томоохон мэдээний нөлөөгөөр үнэ савласан тохиолдолд техник анализийн дагуу хийсэн үнийн таамаг эвдэгдэх магадлал өндөр тул болгоомжлохыг хүсье.
Зураг №2. BTC болон ETH өдрийн чарт.
Энэ долоо хоногт үнэд нөлөөлж болох төлөвлөгөөт мэдээ:
- 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагт (Монголын цагаар) АНУ-ын өнгөрсөн 7 дугаар сарын хэрэглээний үнийн индекс (инфляц)-ийн мэдээ;
- 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 20:30 цагт (Монголын цагаар) АНУ-ын өнгөрсөн 7 дугаар сарын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт (Producer price index)-ийн мэдээ.
Эх сурвалж:
Huobi бирж асуудалд орсон уу?
Сүүлийн нэг сарын хугацаанд Huobi биржийн баталгаажсан хөрөнгийн нийт хэмжээ (TVL буюу total value locked) 3.1 тэрбум ам.доллараас 2.5 тэрбум болж буураад байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд биржийн хэрэглэгчид хэтэвчнээсээ стэблкойноо буцаан татсанаар TVL нь 64 сая ам.доллараар багассан байна.
Крипто шинжээч, хөрөнгө оруулагч Адам Кошран Huobi биржийн талаар нэлээн ноцтой гэмээр мэдэгдлүүдийг саяхан хийсэн билээ. Тухайлбал тус биржийн зарим удирдлагуудыг Хятадын цагдаагийн байгууллага баривчлан, шалгаж байгаа. Huobi санхүүгийн асуудалд орсон тул Binance бирж tether (USDT) стэблкойноо их хэмжээгээр зарах болсон. Мөн Huobi-гийн хэрэглэгчдийн хэтэвчинд биржийн дотоод аудитын компанийн хэлсэн 631 сая USDT байхгүй, харин USDT болон USDC нийлээд ердөө 90 сая стэблкойн-ий хөрөнгө байгаа. Тус биржийн үүсгэн байгуулагч Жастин Сан дээрх мөнгөний зөрүүг өөрийн Tron (TRX) койнийг стэкэйлсэн хүмүүст өгөөж өгөхөд болон худалдан авсан Poloniex биржийнхээ стейкинг хийсэн хүмүүст өгөөж төлөхөд зарцуулсан гэж мэдэгдсэн юм. Адам Кошраны дээрх мэдэгдлүүдийг Huobi биржийн зүгээс “цэвэр цуурхал“ гэж няцаасан болно.
Тус бирж энэ оны 1 дүгээр сард нийт ажилчдынхаа 20%-ийг цомхотгосон билээ (Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 1,600 орчим ажилтантай байсан). Мөн Малайзын Үнэт цаасны хороо тус биржийг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр Малайз дахь үйл ажиллагаагаа зогсоохыг энэ 5 дугаар сард шаардсаны дагуу зогсоосон.
Worldcoin албан ёсоор нээлтээ хийв
Өнгөрсөн долоо хоногийн крипто зах зээлийн хамгийн их анхаарал татсан асуудлуудын нэг нь Worldcoin болон түүний нэтив токен WLD албан ёсоор нээлтээ хийсэн явдал байлаа. Иргэдийг нүдний солонгон бүрхэвчийг Orb хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар сканердсаны хариуд 25 ширхэг WLD өгч буй нь зарим улс орнуудын хүчний байгууллагуудын анхааралд өртөв. Мөн Виталик Бутерин зэрэг крипто инфлуенсэрүүд Worldcoin-ий дээрх үйлдлийг хүний хувийн нууцийн халдашгүй байдлыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тус компани одоогийн байдлаар дэлхийн 9 хотод аялж, дата мэдээлэл цуглуулж байна.
Зураг№3. Worldcoin-ий Orb Төхөөрөмжийн зураг
Эх сурвалж:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!