• Корэкс
  • Posts
  • Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

  • Биткойн (BTC) бүх цаг үеийн дээд үнэдээ хүрэв.

  • Этэриум (ETH)-ийн үнэ 4,000 ам.долларыг давав.

Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC, ETH доминанс

Крипто зах зээлийн нийт үнэлгээ өнөөдрийн 19:20 цагийн байдлаар 2.61 триллион ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн Даваа гарагтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ 13%-иар өсөв. Крипто зах зээлийн хамгийн дээд үнэлгээ 2021 оны 11-р сард 3 триллион ам.долларт хүрч байсан бөгөөд энэ үнэлгээ рүү улам бүр ойртсоор байна.

Нийт крипто зах зээлд эзлэх биткойн (BTC)-ы хувийн жин буюу доминанс өнөөдрийн байдлаар 53.90% байна. Харин этэриум (ETH)-ийн хувийн жин 18.51% байна.

Биткойны зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 1.4 триллион ам.доллар, харин этэриумийн зах зээлийн үнэлгээ 483 тэрбум ам.доллар байна.

Зах зээлийн сентимент ямар байна вэ?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 82 гэсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт мөн 82 байв.

Крипто үнэ

Биткойны үнэ өнгөрсөн 7 хоногт бүх цаг үеийн дээд үнэдээ хүрэв. Ингэснээр 2021 оны 11-р сард хүрсэн 69,000 ам.долларын дээд үнийг Мягмар гарагт эвдлээ. Хэдийгээр үнэ тэр өдрөө 59,100 ам.доллар хүртлээ унасан боловч 7 хоногийн дундаас аажмаар буцаж өссөн бөгөөд сүүлийн 7 өдрийн байдлаар 10.32%-ийн өсөлттэй байна. Даваа гарагийн 19:32 цагийн байдлаар нэгж биткойн 71,560 ам.долларын үнэтэй байна.

BTC үнийн долоо хоногийн график

Биткойны үнийн өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйл бол АНУ-ын хөрөнгийн захууд дээр спот биткойны ETF сангууд энэ оны 1-р сарын 11-ний өдрөөс арилжигдаж эхэлсэн явдал билээ. Дээрх 10 спот биткойны сангууд дотроос хамгийн их эрэлттэй байгаа нь Blackrock-ийн IShares Bitcoin Trust (IBIT) байна. Nasdaq бирж дээр арилжигддаг тус ETF-ийн хувьцаа долоо хоног болгон рекорд тогтоосоор байна. Тухайлбал IBIT-ийн нэг өдрийн арилжааны volume буюу арилжааны эргэлтийн хэмжээ нь 3-р сарын 6-ны Лхагва гарагт 3,8 тэрбум ам.долларт хүрч өмнөх долоо хоногийн 3,3 тэрбум ам.долларын volume-ийн рекордыг эвдэв.

IBIT үнийн долоо хоногийн график

Этэриум (ETH)-ийн үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар 15%-ийн өсөлттэй байна. Өнгөрсөн Баасан гарагт ETH-ийн үнэ 4,000 ам.долларын босгийг давав. Өнөөдрийн 20:17 цагийн байдлаар нэгж ETH үнэ 4,032 ам.доллар байна.

Биткойнтой харьцуулахад ETH бүх цаг үеийн дээд үнэдээ хараахан хүрээгүй ч удахгүй хүрэх магадлал өндөр байна. Учир нь этэриумийн Dencun upgrade энэ долоо хоногт хийгдэнэ. Мөн спот этэриумын биржээр арилжигддаг сан (ETH) гаргах зарим компаниудын хүсэлтэд АНУ-ын Үнэт цаасны хороо энэ оны 5-р сард хариугаа эцсийн байдлаар өгнө.

ETH үнийн 7 хоногийн график

Бусад топ алткойнуудын сүүлийн долоо хоногийн үнэ, ханшны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

АЛТКОЙН ТЕХНИК АНАЛИЗ: 

Depin (Decentralized Physical Infrastructure Protocol) буюу төвлөрсөн бус дата серверийг дэмжсэн шийдлүүдийг санал болгодог койн, токенууд энэ жил трэнд болж байгаа билээ. Тухайлбал Filecoin (FIL), Grath (GRT), Render (RNDR), Arweave (AR), Theta Network (Theta), Storj (STORJ) гэх мэт. Үүний нэг төлөөлөл бол үүлэн технологид суурилсан дата серверийн төвлөрсөн бус хувилбар болох Internet Computer Network протокол билээ. Уг протоколын нэтив токен болох ICP-д техник анализ хийлээ. Тус токен нь 580 гаруй хоног суурь үүсгэсний дараа өнгөрсөн оны 12-р сарын 4-ний өдөр “falling wedge” паттерныг дээш задалснаар өсөлтийн хүчтэй трендийг эхлүүлжээ. Улмаар 1-р сарын 2-ны өдөр 16.20 ам.долларын нийлүүлэлтийн бүсийг шалгаад буцаж унаснаар 2 сар гаруйн хугацаанд consolidation буюу хажуугийн хөдөлгөөн үзүүлсэн байна.

Доорх зурагт үзүүлсний дагуу ICP-ийн үнэ сүүлийн есөн 7 хоногийн дундаж үнэ (9EMA)-ийн бүст сайн дэмжлэг авсаар байгаа бөгөөд долоо хоног бүрийн хаалтын үнэ нь өмнөх долоо хоногийн хаалтын үнээс дээр хаагдсан буюу “higher high” хийгджээ. Зах зээлд нэгэнт өсөлтийн, эерэг сентимент зонхилж байгаа энэ үед 2 сар гаруй хажуугийн хөдөлгөөн үзүүлсэн ICP токен удахгүй дээш огцом өсч 23 ам.долларын нийлүүлэлтийн бүсийг шалгана гэж таамаглаж байна.

ICP үнийн 7 хоногийн график

Та corex крипто бирж дээр ICP токеныг харьцангуй хямд шимтгэлтэйгээр арилжихыг хүсвэл энд дарна уу.

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!