- Корэкс
- Posts
- Gemini бирж дээр XRP-ийн үнэ 50 ам.долларт хүрэв
Gemini бирж дээр XRP-ийн үнэ 50 ам.долларт хүрэв
АНУ-ын 7 дугаар сарын инфляц 3.2%-тай гарав.
АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн алба тус улсын хэрэглээний үнийн индексийн жилийн өсөлт 7 дугаар сард 3.2%-ийн өсөлттэй гарсан тухай өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлэв. Энэ оны 6 дугаар сард инфляцийн түвшин 3%-д хүрч буурсан бөгөөд өнгөрсөн сарын 0.2%-ийн өсөлт нь сүүлийн 2 жилд болсон хамгийн бага %-ийн өсөлт болсон байна (сарын өсөлтийн хувьд). Хэрэглээний үнийн индекс ийнхүү ялимгүй өссөн шалтгааныг шатахууны үнэ өнгөрсөн сард өссөнтэй холбож байна.
Эх сурвалж: NY Times
Инфляцийн өсөлт 7-р сард 3.3% байна гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байсан бөгөөд ийнхүү хүлээлтээс бага өсөлттэй гарсан нь шинжээчдийг Холбооны нөөцийн сан (Төв банк) бодлогын хүүгээ ирэх 9 дүгээр сард нэмэхгүй гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүргэв.
Эх сурвалж:
Үнэт цаасны хороо шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн давж заалдана
Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүхийн шүүгч Аналиса Торрес Ripple компани XRP койноо биржээр дамжуулан иргэдэд зарсан тохиолдлыг Үнэт цаасны тухай хууль зөрчөөгүй гэж үзсэн шийдвэрийг өнгөрсөн 7 дугаар сарын 13-нд гаргасан билээ. Харин хөрөнгө босгох зорилгоор гэрээний дагуу XRP койныг байгууллагын хөрөнгө оруулагчдад зарсныг хууль зөрчсөн гэж үзсэн.
Зургийн эх сурвалж: Cointelegraph
Үнэт цаасны хороо Ripple-ийн иргэдэд XRP койноо биржээр зарсан тохиолдлыг хууль зөрчөөгүй гэж үзсэн шүүхийн дээрх шийдвэрийн эсрэг давж заалдахаа мэдэгдсэн байна. Гэхдээ Үнэт цаасны хороо шүүхийн шийдвэрийг бүхэлд нь давж заалдах бус зөвхөн “биржээр иргэдэд койн зарсан асуудлыг хууль зөрчөөгүй” гэж үзсэн хэсгийг давж заалдаж байгаа ажээ. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн бусад хэсэг дээр шүүх ажиллагаа хэвээр үргэлжлэх ажээ.
Эх сурвалж:
Gemini бирж дээр XRP-ийн үнэ 50 ам.долларт хүрэв
Gemini бирж дээр XRP койны үнэ 1 ам.долларыг давж бүр 50 ам.дол хүртлээ огцом өсч, хэвийн бус зүйл болсон байна. Ингэснээр хэсэг хугацаанд тус койны зах зээлийн үнэлгээ хэдэн триллион ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрээд буусан байна. 8 дугаар сарын 11-ний өдрийн 19:47 цагийн байдлаар USDT 0.632 үнэтэй байгаа тус койн ийнхүү огцом өсөлт үзүүлээд унасан шалтгааныг liquidity буюу тухайн криптовалют түргэн борлогдох чадвар багатай жижиг бирж дээр хэн нэгэн санаатайгаар “бохир тоглолт” буюу манипуляц хийж өөртөө давуу байдал (spoofing) олж авах гэсэн оролдлого гэж таамаглаж байна.
Үнэт цаасны хороо XRP койны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар Gemini зэрэг хэд хэдэн крипто бирж тус койныг “delist” буюу өөрийн биржийн арилжаанаас хасаад байсан юм. Харин Gemini бирж XRP-г өөрийн платформ дээр дахин арилжиж эхэлсэн тухай 8 дугаар сарын 10-ны өдөр зарласны дараа дээрх хэвийн бус үнийн огцом өсөлт болсон байна.
Эх сурвалж: