• Корэкс
  • Posts
  • Mt.Gox бирж хохирогсдодоо 140 мянган биткойн буцаан өгнө

Mt.Gox бирж хохирогсдодоо 140 мянган биткойн буцаан өгнө

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 53 (Neutral) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 51 (Neutral) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт бага зэрэг “bullish“ болсон байна.

 

Крипто үнэ

Өнгөрсөн долоо хоногт биткойн болон этэриум гэсэн 2 том криптовалют тус бүр 5% болон 3% унасан боловч амралтын өдрүүдээр 4.3% болон 3%-иар өсөв. Даваа гарагийн 11:30 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 63,462 ам.долларын үнэтэй байна.

Биткойны үнийн өдрийн чарт

Техник шинжилгээ хийж харвал биткойн өнгөрсөн Бямба гарагт 60,000 ам.долларын эрэлтийн бүст дэмжлэг аван нийлүүлэлтийн хөндлөн бүсийг сэтлэн өссөн байдалтай байгааг доорх зургаас харна уу.

Харин этэриумийн нэгж үнэ өнөөдрийн 11:33 цагийн байдлаар 3,503 ам.доллар байна.

ETH өдрийн чарт

Харин Solana (SOL) койн сүүлийн 7 өдрийн байдлаар 16%-ийн өсөлттэй байна. Ийнхүү өссөн шалтгаан нь хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг VanEck компани Solana-гийн хамгийн анхны биржээр арилждаг сан (ETF) гаргах тусгай зөвшөөрөл хүссэнтэй холбоотой. Энэхүү мэдээ гармагц SOL-ийн үнэ 6%-иар өсөв. АНУ-ын бодлого тодорхойлогчид (Үнэт цаасны хороо) хэрэв этэриумийг “бараа таваар“ гэж үзэн ETF гаргах зөвшөөрлийг энэ 5-р сард өгсөн юм бол Solana-г ч гэсэн адилхан “бараа таваар“ гэж тооцон ETF гаргах зөвшөөрлийг өгөх ёстой гэж VanEck үзэж байгаа ажээ. VanEck-ийн тусгай зөвшөөрөл хүссэний маргааш нь 21Shares мөн Solana-гийн ETF гаргах хүсэлтээ өгчээ.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үндсэндээ том алткойнууд бүгд өсөлтийн байдалтай байна.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Өнгөрсөн 7 хоногт зарим “меме койн”-уудын үнэ, ханш багагүй савлав. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн өнгөрсөн Пүрэв гарагт болсон. Энэхүү мэтгэлцээнд Ерөнхийлөгч Ж.Байден муу оролцож, иргэдийн урмыг хугалсантай холбогдуулан түүний нэрээр гарсан Jeo Boden (BODEN) “meme“ токены үнэ нэг өдрийн дотор 52% унав. Мөн дээрх мэтгэлцээнд ялагч болсонд тооцогдож буй Д.Трампийн нэр бүхий Doland Tremp (TREMP) токен сүүлийн 7 өдрийн байдлаар 10.76% уналттай байна.  

7-р сарын таамаг

АНУ-ын макро эдийн засаг, мөнгөний бодлогын “тодорхойгүй байдал”-аас хамааран өнгөрсөн 6-р сарыг биткойн тэргүүтэй криптовалютын зах зээл “уналт”-тайгаар буюу “улаанаар” хаасан. Энэ 7-р сард макро орчин хэрхэх эсэх нь бас л тодорхойгүй байх төлөвтэй байна. Учир нь АНУ-ын инфляцийн өсөлт ямар байх, үүнээс хамаараад Холбооны нөөцийн сан хэзээ бодлогын хүүгээ бууруулах нь тодорхойгүй байна. Энэхүү тодорхойгүй байдлаас болж удаан хугацаанд “унтаа” байсан биткойн hodler-ууд биткойноо заран ашгаа аван гарах үзэгдэл өнгөрсөн 6-р сард болсон шиг энэ сард давтагдахгүй гэх баталгаа алга байна.

Энэ 7-р сарыг крипто зах зээлийн хувьд мөн адил “уналтын” сар байх болно гэж шинжээчид таамаглаж байна. Тухайлбал JP Morgan банкны шинжээчдийн үзэж буйгаар энэ сард биткойны үнэ 50,000 ам.дол хүртлээ унах магадлалтай. Учир нь одоогоос 10 жилийн өмнө хакердалтаас болж хаалгаа барьсан Mt.Gox бирж хохирсон хэрэглэгчиддээ 9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 140 мянган биткойныг энэ 7-р сараас буцаан өгч эхэлнэ. Үүнээс болж зах зээлд их хэмжээний заралт үүсч, үнэ унана гэж таамаглаж байна.

Харин FTX биржийн хохирогсдын хохирлыг фиат мөнгө (14-16 тэрбум ам.дол)-өөр барагдуулж эхэлбэл энэхүү мөнгөний зарим хэсэг нь крипто зах зээлд хөрөнгө оруулалт хэлбэрээр эргэн орох магадлалтай. Хэрэв энэ байдал биелэлээ олбол энэ 8-р сараас зах зээл эргэн сэргэх магадлалтай аж.

Техник шинжилгээ хийж харвал биткойн 7 хоногийн чарт дээр “double top” паттерн үүсгэжээ. Энэхүү паттерн нь уналтын трендийн үед үүсэх хандлагатай байдаг.

BTC double top паттерн үүсгэсэн байгаа нь

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!