- Корэкс
- Posts
- Grayscale Үнэт цаасны хороог шүүхийн маргаанд ялав
Grayscale Үнэт цаасны хороог шүүхийн маргаанд ялав
Өнгөрсөн долоо хоногт крипто зах зээлд болсон онцлох зүйл бол АНУ-ын криптовалют, цахим хөрөнгийн удирдлагын Grayscale (Grayscale Investments) компани АНУ-ын Үнэт цаасны хороог шүүхийн маргаанд ялсан явдал байлаа.
Үнэт цаасны хороо Grayscale тэргүүтэй хэд хэдэн компанийн спот биткойний ETF бүтээгдэхүүн гаргах хүсэлтэд өнгөрсөн оны 6-р сард татгалзсан хариу өгсөн бөгөөд Grayscale энэхүү шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тус компани Үнэт цаасны хорооны зөвшөөрлөөр биткойний фючерс ETF (Grayscale Bitcoin Trust буюу GBTC)-ийг 2013 онд зах зээлд гаргасан бөгөөд энэхүү фючерс ETF-ээ спот болгуулах хүсэлтээ гаргаад тийнхүү татгалзсан хариу авсан. Үнэт цаасны хорооны татгалзсан гол үндэслэл нь Grayscale тэргүүтэй нэр бүхий компаниуд нь санхүүгийн залилан, үнийн манипуляцийн
Grayscale-ийн шүүхэд гаргасан гол үндэслэл нь фючерс эсвэл спот ETF гэдгээс үл хамааран санхүүгийн гэмт хэрэг, үнийн манипуляцийн эсрэг хуулийн шаардлагууд нь спот, фючерс дээр адил мөрдөгдөнө. Ямар ч ETF-ийн үнэ биткойний суурь үнэтэй уягдсан тул спот биткойний ETF нь фючерс үнээр зарагдаж байгаа ETF-ээс ялгаагүй гэсэн үндэслэл гаргасан юм.
Grayscale-ийн гаргасан дээрх үндэслэлийг буруу гэдгийг Үнэт цаасны хороо хангалттай хэмжээнд няцааж чадаагүй гэж шүүх үзсэн бөгөөд Grayscale-ийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь Үнэт цаасны хорооны буруу гэж үзсэн байна. Үнэт цаасны хороо шүүхийн шийдвэрийг 45 хоногийн дотор давж заалдах эрхтэй.
Биткойний үнэ
Дээрх мэдээ цацагдсаны дараа биткойний үнэ 30 минутын дотор 1,700 ам.доллараар огцом өсөв. Хэдийгээр долоо хоногийг 26,051 ам.доллараар эхлүүлсэн биткойн Мягмар гарагт ийнхүү өссөн нь сүүлийн 2 долоо хоногийн өсөлтийн дээд хэмжээндээ хүрсэн явдал болов.
Гэвч биткойний үнэ Лхагва гарагаас хойш эргэн унаж эхлэв. Өнөөдөр буюу Даваа гарагийн 18:24 цагийн байдлаар нэгж биткойний үнэ 25,880 ам.дол (OKX биржийн фючерс үнэ) буюу дээрх шүүхийн шийдвэрийн тухай мэдээний өмнөх үнийн түвшиндөө буцаад очив. Өнгөрсөн долоо хоногийн BTC-гийн үнийн өсөлт, уналтыг доорх өдрийн чартнаас харна уу.
Биткойний өдрийн чарт. Өнгөрсөн долоо хоногийн өсөлт, уналтыг шараар тодруулав.
Алткойнуудын хувьд биткойнтой ерөнхийдөө адил хөдөлгөөн үзүүлэв. Харин сүүлийн үед идэвхтэй байгаа ТОN экосистемийн нэтив токен болох Toncoin (TON) биткойний уналтыг эс харгалзан өнгөрсөн долоо хоногт 35% хүртэлх өсөлт үзүүлэв. Тус койн нь 8 дугаар сарын 19-нөөс хойш өсөлтийн тренд үзүүлж байгааг Toncoin-ий доорх өдрийн чартнаас харна уу.
Toncoin-ий өдрийн чарт.
Мөн Grayscale-ийн дээрх мэдээнд хүчтэй хариу үйлдэл үзүүлж огцом өссөн койн нь Bitcoin Cash (BCH) байлаа. Хэдийгээр 20% өсөлт үзүүлсэн боловч Лхагва гарагаас хойш биткойний нэгэн адил тасралтгүй унасан байдалтай байна. Bitcoin Cash-ийн өсөлт, уналтыг доорх өдрийн чартнаас харна уу.
Эх сурвалж:
БУСАД МЭДЭЭ
Robinhood АНУ-ын Засгийн газраас Sam Bankman Fried-ийн эзэмшиж байсан хувьцаагаа эргүүлэн худалдан авав
Крипто болон хувьцаа арилжааны платформ Robinhood өөрийн 55 сая ширхэг хувьцаагаа АНУ-ын Засгийн газраас 606 сая ам.доллараар эргүүлэн авсан байна. Уг хувьцааг дампуурлаа зарласан FTX биржийг үүсгэн байгуулагч Sam Bankman Fried эзэмшиж байсан бөгөөд энэ оны 1 дүгээр сард АНУ-ын Засгийн газар дээрх хувьцааг Bankman-Fried-ээс хураан аваад байсан болно.
Эх сурвалж:
Туркийн хүн амын тал хувь нь крипто эзэмшиж байна
Crypto adoption буюу крипто хэрэглээ Туркийн иргэдийн дунд сүүлийн нэг жил хагасын хугацаанд 40%-өөс 52% болж нэмэгдсэн тухай Kucoin биржийн явуулсан судалгаагаар гарчээ.
Крипто хэрэглээ харьцангуй богино хугацаанд тус улсын хүн амын дунд ийнхүү нэмэгдсэн гол шалтгаан нь тус улсын мөнгөн тэмдэгтийн үнэ ам.долларын эсрэг 50% унасан, үнийн өсөлт буюу инфляц өндөр байгаатай холбогдуулан иргэд криптовалютад хөрөнгө оруулалт хийх замаар үнийн өсөлтийн эсрэг “hedge” буюу үнийн өсөлтийн дарамтыг саармагжуулах алхам хийж байгаа ажээ. Судалгаанд хамрагдагсдын 58% нь хөрөнгө оруулсан криптовалютаа заралгүй, удаан хугацаагаар барих сонирхолтой байгаа ажээ. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 71% нь биткойнд, 45% нь этэриум болон бусад стэблкойнуудад хөрөнгө оруулсан байна. Сүүлийн үед Турк эмэгтэйчүүд криптовалютад хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаа бөгөөд Kucoin-ий дээрх судалгаанд хамрагдагсдын 47% нь 18-30 насны эмэгтэйчүүд байсан ажээ.
Эх сурвалж:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!