- Корэкс
- Posts
- Энэ онд BTC болон ETH ямар мэдээгээр өсөх магадлалтай вэ?
Энэ онд BTC болон ETH ямар мэдээгээр өсөх магадлалтай вэ?
2023 онд биткойны үнийн өсөлтөд ямар үйл явдлууд нөлөөлж болох талаар шинжээчид дор дурдсан байр суурьтай байна. Үүнд:
Blackrock зэрэг компаниудаас биткойний ETF гаргах хүсэлтэд АНУ-ын Үнэт цаасны хороо нааштай хариу өгөх. Үнэт цаасны хороо нааштай хариу өгнө гэсэн хүлээлт зах зээлд үүссэн.
Этэриум-ийн EIP-4844 шинэчлэл амжилттай хийгдэж дуусах. Уг шинэчлэл хийгдсэнээр ETH-ийн гүйлгээний шимтгэл багасч, хурд нэмэгдэх бөгөөд энэ ондоо багтаж хийгдэж дуусах хүлээлттэй байна.
X (Хуучин твиттер) криптовалютыг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөх. Элон Маск-ийн эзэмшдэг X крипто-г төлбөрийн хэрэгслээр сонгох магадлалтай.
Макро эдийн засгийн бодлогын түвшинд дэлхийн улс орнуудын төв банкууд бодлогын хүүг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд “ханатал“ нэмсэн тул энэ чиглэлд айх айдас харьцангуй бага болсон гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн банк, санхүүгийн томоохон байгууллагууд крипто зах зээлд нэвтрэх үйл явц газар авч байгаа нь крипто “bullish“ байгааг харуулж байна.
Энэ долоо хоногт үнэд нөлөөлж болохуйц юу болох вэ?
АНУ-ын Холбооны нөөцийн сан өнгөрсөн 7-р сард бодлогын хүүг нэмсэн билээ. Бодлогын хүүг нэмэх эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэсэн Үнэт цаасны хорооны хурлын тэмдэглэл өнөөдөр буюу 8 дугаар сарын 16-ны Лхагва гарагт гарна. Дээрх хурлын тэмдэглэлд дурдсан зүйлс зах зээлд нөлөө үзүүлэх магадлалтайг IG Australia биржийн шинжээч онцолжээ.
Биткойн өмнөх түүхээ давтах уу?
Цахим хөрөнгийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Delphi Digital-ийн үзэж буйгаар криптовалютийн үнэ тодорхой циклийн дагуу өсөж, унадаг. Нийт криптовалютийн зах зээлийг биткойноор төлөөлөөд харвал биткойний үнийн одоогийн тогтворжилт (consolidation) өмнөх “бухын зах зээл“-үүд эхлэхийн өмнө үеийн үнийн хөдөлгөөнтэй төстэй байгаа ажээ. Ялангуяа 2015-2017 оны “бухын зах зээл“-ийн эхэн үеийг онцолсон байна. Хэрэв өмнөх цикл давтагдвал биткойний үнэ 2024 оны 4-р улиралд шинэ дээд цэг (All time high)-тээ хүрнэ гэж үзжээ.
Эх сурвалж:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!