• Корэкс
  • Posts
  • Д.Трамп ”Биткойн конференс 2024“-т оролцож, үг хэлнэ

Д.Трамп ”Биткойн конференс 2024“-т оролцож, үг хэлнэ

Өнгөрсөн долоо хоногт крипто зах зээл мөн л өсөлттэй байлаа. Гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой мэдээнүүд гарснаар үнийн өсөлтийн трендийг үргэлжлүүлэв. Тухайлбал Ерөнхийлөгч асан Д.Трампийн амийг хөнөөх оролдлогын дараа Д.Трампийн сонгогдох магадлал нэмэгдэж, Wall Street их хэмжээний мөнгийг эрсдэлтэй хөрөнгүүд болох хувьцаа, крипто руу хийснээр үнэ өссөн бол, Ж.Байден өчигдөр сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татсаны дараа түр зуурын үнийн уналт (2.8% уналт) болсон ч үнэ эргээд өсөв.

Крипто зах зээл Ж.Байден сонгуулиас нэрээ татсаныг ерөнхийдөө сайн мэдээ гэж хүлээж авсан бөгөөд Д.Трампийн криптод ээлтэй бодлого, байр суурь сонгууль хүртэл крипто зах зээлд өсөлт авчирсаар байх болно гэсэн хандлага давамгайлж байна.

Хэдийгээр дэд ерөнхийлөгч К.Харрис эсвэл өөр хэн нэгэн Д.Трамптай 3 сар гаруйн хугацаанд өрсөлдөөд ялах магадлал бага ч сонгууль болтол хугацаа багагүй байна, юу ч болж болно. Иймд ирэх 3 сарын хугацаанд АНУ-ын улс төрийн амьдралд болох үйл явдлууд крипто зах зээлд үнийн савалгаа үүсгэх байдлаар нөлөөлөх хандлага өндөр байна.

Зах зээлийн сентимент ямар байна?

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдлыг хэмжвэл өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индекс 70 (Шунал) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 52 (Айдас шуналын завсрын) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт “bullish“ буюу өөдрөг, эрсдэл багатай төлөвт шилжсэн байна.

 

Өнөөдрийн 22:00 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 67,170 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 7.76%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 1.05% өсөлттэй байна. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн дээд үнэ нь 68,466 ам.доллар байлаа.

Биткойны үнийн өдрийн чарт

Харин этэриумийн хувьд өнөөдрийн 22:09 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 3,471 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 4.18%-ийн өсөлттэй, сүүлийн 24 цагийн байдлаар 0.12%-ийн уналттай байна.

ETH үнийн өдрийн чарт

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын хувьд сүүлийн 7 хоногийн байдлаар бүгд өсөлттэй байна. Харин зах зээлийн үнэлгээ өндөртэй койн, токенууд дотроос сүүлийн долоо өдрийн байдлаар Solana (SOL) 18%, Dogecoin 18.4% өсөлттэй байна.

www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Д.Трампийн Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өссөний дараа буюу өнгөрсөн долоо хоногт зарим “meme койн”-ууд хамгийн их өсөлтийг үзүүлэв. Тухайлбал Солана блокчэйн дээр хийгдсэн токенууд болох Popcat 79%, Dogwifhat 57% тус тус өсөв. Түүнчлэн ethereum блокчэйн дээр хийгдсэн Pepe меме токен 39% өсөв.

Ерөнхийлөгч Ж.Байден нэрээ татсаны дараа BODEN токены үнэ 50% унав. Харин Дэд Ерөнхийлөгч К.Харрис-ийг дүрсэлсэн КАМА токены үнэ ATH буюу бүх цагийн үеийн дээд үнэдээ хүрсэн байна.

Энэ долоо хоногт

Этэриумийн биржээр арилжаалагддаг сан (ETF) гаргах тусгай зөвшөөрлөө авсан компаниудын ETF-үүд энэ долоо хоногт (Мягмар гарагт)хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдах тусгай зөвшөөрлөө авна гэсэн цуурхал явж байна. Дээрх ETF-үүдийн биржээр арилжаалагдах тусгай зөвшөөрлүүд гарлаа гэсэн тухай мэдээгээр тус койны үнэ өснө гэсэн хүлээлттэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп энэ сарын 27-ны Бямба гарагт “Bitcoin Conference 2024” -д оролцож үг хэлнэ. Энэхүү үйл явдал нь энэ долоо хоногт крипто зах зээлд болох хамгийн онцлох үйл явдалд тооцогдож байна.

АНУ-ын Нэшвил хотноо энэ долоо хоногт болох дээрх хуралд Д.Трамд оролцох үеэрээ санхүүгийн зах зээлд оруулах биткойны хувь нэмэр, үүрэг, ач холбогдлыг онцолсон томоохон мэдэгдэл хийх магадлалтай хэмээн арилжаачид, хөрөнгө оруулагчид таамаглаж байна. Ингэснээр крипто зах зээлд үнийг өсгөх бас нэгэн чухал түлхэц болох төлөвтэй байна.

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!